top of page



МАК, ЭХЭМҮТ-ийн хамтарсан “Энх-Мэнд” хөтөлбөр Дорноговь аймгийн Мандах сумаас хэрэгжиж эхэллээ
Эх, хүүхэд, нярайн мэс заслын тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулж, эрт илрүүлгийг нэмэгдүүлэн, эндэгдлийг бууруулах зорилготой “Монголын Алт” (МАК) ХХК-ийн нэрэмжит “Энх-Мэнд” эрүүл мэндийн хөтөлбөр Дорноговь аймгийн Мандах сумаас хэрэгжиж эхэллээ. Эх, Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвтэй хамтран хэрэгжүүлж буй тус хөтөлбөрийн хүрээнд нарийн мэргэжлийн эмч нараас бүрдсэн баг 2026 оны 3 дугаар сарын 4-6-ны өдрүүдэд Мандах суманд ажиллаж, нийт 260 хүүхдийг чих, хамар, хоо


МАК компани ЭХЭМҮТ-тэй хамтран “Энх-Мэнд” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлнэ
"Монголын Алт" (МАК) ХХК нийгмийн хариуцлагын бодлогын хүрээнд эх, хүүхэд, нярайн мэс заслын тусламж, үйлчилгээг сайжруулах урт хугацааны, тогтвортой санаачилгыг эхлүүлж, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-тэй хамтран “Энх-Мэнд” хөтөлбөрийг орон даяар хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. “Энх Мэнд” хөтөлбөр нь эх, хүүхэд, нярайн эрүүл мэндийг дэмжих чиглэлд Монгол Улсын 21 аймаг, 330 сумыг хамарсан, үндэсний хэмжээний анхдагч санаачилга бо


МАК-ийн улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн татвар, хураамж ₮4.8 их наяд давлаа
Монгол Улсын аж үйлдвэрийн салбарын суурь бүтцийг бэхжүүлэхэд стратегийн түвшинд оролцож ирсэн “Монголын Алт” (МАК) ХХК нь үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш буюу 1993–2025 оны хугацаанд улс, орон нутгийн төсөвт нийт ₮4.8 их наядын татвар, хураамж төвлөрүүлээд байна. 2026 оны байдлаар МАК групп уул уурхай, барилгын материалын үйлдвэрлэл, эрчим хүч, хөдөө аж ахуй, агаарын тээвэр, аялал жуулчлал зэрэг стратегийн 7 чиглэлд үйл ажиллагаа явуулж, 5,000 гаруй ажлын байр бий болгож


"Ботгонд бонус" хөтөлбөр 13 дахь жилдээ хэрэгжиж байна
"Монголын Алт" (МАК) ХХК 13 дахь жилдээ хэрэгжүүлж буй “Ботгонд Бонус” хөтөлбөрийн урамшууллаа Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо болсон “Түмэн тэмээний баяр”-ын үеэр гардууллаа. Энэхүү хөтөлбөр говийн 3 аймгийн, 5 суманд хэрэгжиж байгаа бөгөөд энэ жил нийт 5331 ботгонд ₮218 саяын урамшуулал олголоо. "Ботгонд бонус" хөтөлбөр нь говийн бүсийн экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, өв соёлыг хамгаалах, малчдын хөдөлмөрийг үнэлэн урамшуулах зорилготой юм. Өнгөрсөн хугацаанд хөт

Facebook
Twitter
Pinterest
Tumblr
Copy Link
Link Copied

Now Playing
10:26
Бүтээгч Монголын төлөө 30 жил

Now Playing
06:43
Ногоон ирээдүй рүү тэмүүлэх 30 жил

Now Playing
14:47
Монголын Алт МАК ХХК-ийн танилцуулга

Now Playing
01:08
Бүтээгч Монголын төлөө - 30 жил
bottom of page