
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ
МАК компани Монгол улсыг олон улсын тавцанд таниулах, аялал жуулчлалын салбарыг шинэ шатанд гаргах зорилготой төслүүдийг хөгжлийн тэргүүлэх чиглэлээ болгож байна. Тухайлбал, олон улсын стандарт бүхий 5 одтой "Аяан Залаат" зочид буудлын төслийг хэрэгжүүлж, Монголын зочлох үйлчилгээний чанарыг шинэ түвшинд гаргалаа.

Байршил: Улаанбаатар хот, Залаатын ам
Төслийн онцлог: 5 одтой өндөр зэрэглэлийн зочид буудлын үйлчилгээ
Үйлчилгээ: 5 төрлийн ресторан, кино театр, усан бассейн, спа, энтертайнмент төв, спорт цогцолбор, худалдаа үйлчилгээ
Аяан Залаат

МАК Тауэр
Байршил: УБ хот, Махатма Ганди гудамж
Барилгын өндөр: 41 давхар (210 метр)
Үйлчилгээ: Худалдаа үйлчилгээ, бизнес төв, оффис, зочид буудал, ресторан, кино театр, спорт цогцолбор, 9 давхар авто зогсоол

"Түргэний Ам" цогцолбор
“Түргэний Ам” цогцолбор нь сургууль, цэцэрлэг, худалдааны төв, спорт цогцолбор, морин тойруулга бүхий эрүүл, тохилог орчныг бүрдүүлэх ногоон байгууламж бүхий бүтээн байгуулалт болох юм.

Аяан Мэлхий хад
Байршил: Налайх дүүрэг, Антын ам, Улаанбаатар хотоос 60 км-т
Үйлчилгээ: Кино театр, усан бассейн, спорт төв, ресторан, спа
Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын хүрээнд Дорнод аймгийн Халх гол суманд "Аяан Сүмбэр" аялал жуулчлалын цогцолборыг хэрэгжүүлэхээс гадна, Өмнөговь аймгийн Гурвантэс суманд орших палеонтологийн ховор олдвороороо алдартай "Нэмэгтийн нуруу"-ны экосистемийг хамгаалж, аялал жуулчлалтай уялдуулсан Геопарк болон Нисэх онгоцны буудал байгуулах төслийг БНХАУ-ын China Construction компанитай хамтран хэрэгжүүлж байна. Цаашид "Аяан Мэлхий хад", "Түргэний ам" зэрэг аялал жуулчлалын цогцолборуудыг үе шаттайгаар хөгжүүлж, Монгол орны байгалийн өв, соёлын үнэт зүйлс, түүхэн дурсгалуудыг орчин үеийн аялал жуулчлалын шийдэлтэй хослуулан хөгжүүлэхээр зорьж байна.

Байршил: Дорнод аймаг, Халх гол сум
Үйлчилгээ: Зочид буудал, 4 улирлын цана, спорт парк, морин тойруулга, гольфийн талбай, үзвэр үйлчилгээ, худалдааны төв
"Аяан Сүмбэр"
Байршил: Өмнөговь аймаг, Гурвантэс сум, Нэмэгтийн нурууны их, бага хонгил
Төслийн зорилго: БНХАУ-аас зорин ирэх жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх
"Аяан Нэмэгт"

Байршил: Өмнөговь аймаг, Гурвантэс сум
Хүчин чадал: 4000-5000м2 талбай, нэг дор 150 хүн хүлээж авна.
"Гурвантэс" нисэх онгоцны буудал
