"Монголын Алт"(МАК) ХХК нь геологи хайгуул, уул уурхай, барилгын материалын үйлдвэрлэл, эрчим хүч, агаарын тээвэр, аялал жуулчлал, хөдөө аж ахуй зэрэг 7 чиглэлд үйл ажиллагаа явуулж байна. Үүний зэрэгцээ байгаль орчинд сөрөг нөлөөгүй, дэлхийд тэргүүлэх сүүлийн үеийн дэвшилтэт техник технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, Монгол Улсын хөгжил дэвшил, эдийн засагт даацтай хувь нэмэр оруулах томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Бид дэлхийн жишигт нийцсэн техник технологи, арга туршлагаар барилгын гол түүхий эд, материалуудыг үйлдвэрлэн импортын хараат байдлыг арилган нийт 5,000 гаруй баялаг бүтээгчийг ажлын байраар хангаж байгаа бөгөөд 1993 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш нийт 4.8 их наяд төгрөгийг улс, орон нутгийн төсөвт татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлээд байна. Мөн Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр шалгаруулдаг Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн жагсаалтад сүүлийн 30 гаруй жилийн турш тасралтгүй эрэмбэлэгдээд байна.

Геологи хайгуул, уул уурхайг эхлүүлсэн 10 жил
1993-2003
1993 онд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулах үндэсний хөрөнгө оруулалттай компанийг байгуулж, бизнесийн гараагаа эхлүүлсэн. 20-р зууны Монгол Улсын хөгжлийг түргэсгэх гол салбаруудын нэг болох уул уурхайн салбарыг түшиглэн хөгжих боломжийг тухайн үед олж харан алсын хараагаа тодорхойлсон эхний 10 жил бол түүхэн цаг хугацаа байлаа.

Уул уурхайг
төрөлжүүлсэн 10 жил
2003-2013
Эх орныхоо байгалийн баялгийг мэргэжлийн түвшинд судлан шинжилж, тодорхой нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар “Монгол улс - Үйлдвэрлэгч орон - Хөгжил” гэсэн үндсэн зорилгыг өмнөө тавьж, амжилтаа ахиулсан удаах 10 жил байлаа.
Дээрх зорилгын хүрээнд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, байгаль орчин, бүс нутгийн хөгжил, хүн амын эрүүл мэнд, боловсролд хөрөнгө оруулалт хийх, цаашлаад үндэсний компанийн хувьд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулах нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж ирлээ.

Аж үйлдвэржилтийг
хөгжүүлсэн 10 жил
2013-2023
Уул уурхайн салбарт боловсруулах үе шатнаас эцсийн бүтээгдэхүүний хүртэлх чиглэл бий болгон олон тулгуурт эдийн засгийн хөгжлийг эх орондоо цогцлоох их бүтээн байгуулалтын үеийг эхлүүллээ.
Дэлхийн шилдэг техник технологи бүхий “МАК Евро Блок - Хийт бетоны үйлдвэр”, “МАК Евро Цемент, Шохойн үйлдвэр”, “МАК Евро Виндоор - Цонх, хаалганы үйлдвэр“, “МАК Евро Венти - Агаар сэлгэлтийн хоолойн үйлдвэр“, "МАК Конкрит - Бетон зуурмагийн үйлдвэр", "МАК Хуванцар поддоны үйлдвэр" зэрэг үйлдвэрүүдийг ашиглалтад оруулснаар импортын хараат байдлыг бууруулж, барилгын салбарт хөгжлийн шинэ эрин үеийг эхлүүллээ.
Монгол хүн эх орондоо ажиллах, өөрийн эзэмшсэн мэргэжил, ур чадвараар бахархах, цаашид хөгжин дэвших хүсэл эрмэлзлийг дэмжих таатай нөхцөлийг бий болгон ажиллаж байна. Геологи хайгуул, уул уурхай, барилгын материал үйлдвэрлэл, үл хөдлөх хөрөнгө, аялал жуучлал, агаарын тээвэр, хөдөө аж ахуй, зам, барилга угсралтын чиглэлээр Монголын мянга мянган залуус нэг зорилго, нэг хүсэл тэмүүллээр нэгдэн ажиллаж , үндэсний тэргүүлэгч компанийг бий болгон улс орны цаашдын хөгжлийн замыг түүчээлсэн он жилүүд үргэлжилж байна.

Ногоон ирээдүйд тэмүүлэх
30 жил
2023-> Ногоон ирээдүйд тэмүүлэх 30 жил
2023 оноос бид хөгжлийн дараагийн шатны стратегиа “Ногоон ирээдүй рүү тэмүүлэх 30 жил” хэмээн тодорхойллоо. Энэ хүрээнд байгаль орчин, нийгэм, засаглалын олон улсын ESG стандартыг бүх түвшинд хэрэгжүүлж, үйлдвэрлэл болон уурхайн үйл ажиллагаандаа хиймэл оюун ухаан, автоматжуулалт, сэргээгдэх эрчим хүчний дэвшилтэт технологийг нэвтрүүлж байна.
МАК-чууд бид дэлхийн хөгжлийн чиг хандлагатай уялдан, олон улсын түншлэл, стратегийн хамтын ажиллагаагаа өргөжүүлж, инноваци, технологи, тогтвортой хөгжлийн шинэ боломжуудыг нээн, хамтын өсөлт, урт хугацааны үнэ цэнийг бүтээх болно.
