top of page
Agriculture Drone

ХӨДӨӨ АЖ АХУЙ

“МАК Агро” ХХК нь орчин үеийн дэвшилтэт технологид суурилан ус болон эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлж, эрүүл, аюулгүй, чанартай хүнсийг жилийн 4 улиралд тогтвортой үйлдвэрлэн хадгалах, дотоодын зах зээлд нийлүүлэх, экспортлох үндсэн зорилготой.

Huduu aj ahui 1.jpg
Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний агуулах

Нийт хэрэгжүүлэх хөдөө аж ахуйн төслүүдээс гарах хүнсний гарц бүтээгдэхүүнийг норм журмын дагуу хадгалах зориулалтын хөргүүр, хөлдөөгч бүхий Европ стандартын агуулах байгуулна. Махан бүтээгдэхүүн, сүү сүүн бүтээгдэхүүн, хүнсний ногоог хадгалах, түгээх үйлчилгээ үзүүлж, орон нутгийн малчид, тариаланчдыг зоорийн аж ахуйгаар хангана.

Бүтээгдэхүүн
  • Хөдөө аж ахуй, хүнсний бүтээгдэхүүн

Huduu aj ahui 2.jpg
Нидерландын дэвшилтэт технологийн автомат хүлэмжийн цогцолбор

Нидерланд улсын дэвшилтэт технологийн бүрэн автомат, гидропоник системийн хүлэмжийн цогцолбор байгуулж, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, эрүүл хүнсний ногоог зах зээлд нийлүүлнэ.

Төслийн үзүүлэлтүүд
  • Төслийн байршил: Төв аймаг, Баянчандмань сум

  • Бүтээгдэхүүн: Хүнсний нарийн ногоо (улаан лооль, өргөст хэмх, чинжүү гэх мэт)

Huduu aj ahui 3.jpg
Катеринг бэлдцийн үйлдвэр

“Монголын Алт” (МАК) ХХК-ийн үйлдвэр, уурхайн нийт ажилчдын хоол, хүнсний хэрэглээний бэлдцийг боловсруулах, зах зээлд нийлүүлэх зорилго бүхий катеринг бэлдцийн үйлдвэр байгуулах төсөл хэрэгжиж байна.

Төслийн үзүүлэлтүүд
  • Төслийн байршил: “Сэргэлэн” аж үйлдвэрийн цогцолбор

  • Төсөл хэрэгжих хугацаа: 2025–2027 он

  • Бүтээгдэхүүн: Мах, ногооны бэлдэц

Huduu aj ahui 4.jpg
Гурил тэжээл, гоймонгийн үйлдвэр

Монгол Улсын зүүн, баруун, төвийн бүсийг чанартай эрүүл хүнсээр хангах, цаашлаад БНХАУ, ОХУ-д экспортлох зорилготой гурилын цогц үйлдвэр байгуулах төслийн судалгааны ажлыг эхлүүлээд байна. Чанарын шаардлага хангасан лаборатори, гоймон, гурил тэжээлийн үйлдвэр бүхий уг бүтээн байгуулалт нь орон нутгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна.

Төслийн үзүүлэлтүүд:
  • Төслийн байршил: Увс аймаг

  • Төсөл хэрэгжих хугацаа: 2026–2028 он

  • Хүчин чадал: 150 тонн/хоног

bottom of page