top of page
DJI_20230604113505_0011.jpg
Уул уурхай, Хүнд үйлдвэрлэл

"Монголын Алт" (МАК) ХХК нь эх орны баялаг нүүрс, зэс болон бусад түүхий эдийг олборлон олон улсын дэвшилтэт технологи, стандартын дагуу боловсруулж импортыг орлох нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн гаргахыг зорин ажиллаж байна. Түүнчлэн газрын тосны геологи хайгуулын ажил, ус төрөгч болон дагалдах бүтээгдэхүүний боловсруулах үйлдвэр ашиглалтад оруулах ажлуудыг хэрэгжүүлж байна.

867C6503.JPG

Нарийнсухайтын уурхай

Өмнөговь аймгийн Гурвантэс суманд байрлах Нарийнсухайтын нүүрсний уурхай нь 2008 оноос нүүрсний олборлолт, экспортоо эхлүүлсэн. Ингэхдээ гидроциклонт технологи бүхий нэг сая тонны хүчин чадалтай хөвүүлэн баяжуулах үйлдвэртэйгээр ордын нөөцийг хаягдал бохирдолгүй, бүрэн ашиглаж зах зээлд нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн нийлүүлэн экспортлох замаар эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэхэд бодит хувь нэмрээ оруулж байна.

Цагаансуварга зэс молибденийн төсөл

Цагаансуваргын хүдрийн ил уурхай, уулын баяжуулах үйлдвэр болон катодын зэсийн төслийн хүрээнд 1,300 гаруй хүн байнгын ажлын байраар хангагдаж, 100-150 туслан гүйцэтгэгч компаниар дамжуулан 5,000-7,500 ажлын байр шинээр бий болно. Мөн улс, орон нутгийн төсөвт жилд дунджаар 150 сая ам.доллар буюу Монгол улсад нийт 4 тэрбум ам.долларын татвар хураамжийн орлого төвлөрүүлэх боломжтой төсөл юм.

DSC08591 1.jpg
DSC07276.JPG

Газрын тосны хайгуул, судалгааны ажил

Дундговь, Дорноговь, Өмнөговь аймгуудын нутагт орших газрын тосны хайгуулын “Төхөм-X урд” талбайд (24552.46 км.кв) МУ-н Засгийн газартай Бүтээгдэхүүн хуваах гэрээг 2012 онд байгуулсан. ​

Уг талбайд 2023 онд 1  цооног, 2 хэмжээст чичэрхийлэлийн судалгаа хийсэн бөгөөд цаашид 3 хэмжээст судалгааг гүйцэтгэнэ. Дорноговь аймагт баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт  бүтээгдэхүүнээ нийлүүлнэ.​

Устөрөгчийн үйлдвэрлэл ба дагалдах бүтээгдэхүүний боловсруулалт төслийн туршилтын үйлдвэр

Япон Монголын хамтарсан судалгаагаар Дорнод аймгийн Адуунчулууны хүрэн нүүрсийг түшиглэн туршилтын үйлдвэр барьж байгуулан диметилийн эфир үйлдвэрлэж, Улаанбаатар хотын дулааны хэрэгцээг хангах төсөл өндөр ач холбогдолтой болохыг баталсан. ​

  • I үе шат:  189 мянган тонн/жил Диметилийн эфир (DME)​

  • II үе шат:  39 мянган тонн/жил Устөрөгч үйлдвэрлэнэ

Image by Jong Marshes
bottom of page