
Барилгын материалын үйлдвэрлэл
МАК нь олон улсын хэмжээнд 150 гаруй нэр хүнд бүхий компанитай стратегийн түншлэл үүсгэж, дэлхийн стандарт, дэвшилтэт технологийг үйл ажиллагаандаа тасралтгүй нэвтрүүлэн ажилладаг бөгөөд Европ стандартын барилгын материалын үйлдвэрлэлийг Монгол улсад анхлан нэвтрүүлж, барилгын материалын 7 үйлдвэр байгуулан, 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг тогтвортой үйлдвэрлэн цемент болон хөнгөн блокын борлуулалтаар зах зээлийг тэргүүлж байна.

"Сэргэлэн" аж үйлдвэрийн цогцолбор
Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байрлах “МАК Евро Блок”, “МАК Евро Виндоор” цонх, хаалга, шилэн фасадны үйлдвэр, “МАК Евро Венти” агааржуулалтын хоолойн үйлдвэрүүдийг түшиглэн цонх, хаалганы профиль, хуванцар хоолой, уут, шуудай зэрэг хуванцар бүтээгдэхүүний үйлдвэр, бетон хийцийн үйлдвэр байгуулахаар төлөвлөж байна.