top of page
Industrial park-sergelen_mn.jpg

"Сэргэлэн"

Аж үйлдвэрийн цогцолбор

"Сэргэлэн" аж үйлдвэрийн цогцолбор

Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байрлах “МАК Евро Блок”, “МАК Евро Виндоор” цонх, хаалга, шилэн фасадны үйлдвэр, “МАК Евро Венти” агааржуулалтын хоолойн үйлдвэрүүдийг түшиглэн цонх, хаалганы профиль, хуванцар хоолой, уут, шуудай зэрэг хуванцар бүтээгдэхүүний үйлдвэр, бетон хийцийн үйлдвэр байгуулахаар төлөвлөж байна.

Concrete Facade

БЕТОН ХИЙЦИЙН ҮЙЛДВЭР

Европ болон Япон улсын RMS, Colle SPA, Poyatos, Afinitas зэрэг компаниудаас бүрэн болон хагас автомат тоног төхөөрөмж ашиглан олон нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Бүтээгдэхүүний онцлогоос хамаарч PMP, Zero-Slump, эсвэл энгийн бетон зуурмаг ашиглах бөгөөд, өндөр чанартай хэв ашиглах тул бүтээгдэхүүний гадаргуу жигд, хүлцэх алдаа бага байна. Зарим бүтээгдэхүүн нь хуурай аргаар үйлдвэрлэх тул ус зарцуулалт багасаж, бүтээгдэхүүний насжилт уртсана. Цаашид өөрийгөө эмчилдэг бетон, нүүрсхүчлийн хий шингээсэн бетон, халдаг бетон, бетон цэнэг хураагуур, бетон зуурмагийг 3D технологиор хэвлэх зэрэг дэвшилтэт технологийг нэвтрүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

ҮЙЛДВЭРИЙН ХҮЧИН ЧАДАЛ, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТӨРӨЛ:

Бетон дэр 120,000ш

Бетон шон 5,300ш

Ус зайлуулах суваг 26,500ш

Замын хашлага 180,000ш

Бетон хоолой 36,300ш

Явган замын хавтан 220,000ш

Хайрцаг дамжуулагч 300ш

11062b_901fcb94170440fc9861543e09808558~mv2.avif

ЦЕМЕНТ ТЭЭРМИЙН ҮЙЛДВЭР

Европ стандарт, технологийн дагуу үйлдвэрлэгдсэн хуурай аргын цементийг Улаанбаатар болон Төв аймгийн хэрэглэгчдэд нийлүүлэх зорилгоор Аж Үйлдвэрийн цогцолборт шинээр цементийн тээрэм ашиглалтад оруулна.

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТӨРӨЛ:

•PPC-32.5

•OPC-42.5

•PC-62.5

•PC-52.5

•WRC

•SRC

ҮЙЛДВЭРИЙН ХҮЧИН ЧАДАЛ:

250,000 тн/жил

Cement Sacks Pile

УУТ, ШУУДАЙН ҮЙЛДВЭР

Цементийн шуудай, гурилын шуудай, тэжээл, баяжмалын жамбо уут гэсэн гурван төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн МАК-ийн үйлдвэр, уурхай, цаашлаад Монгол Улсын уут, шуудайн хэрэгцээг хангана.  

ХҮЧИН ЧАДАЛ:

Хавтгай шуудай

Блокон суурьтай шуудай

Жамбо материал

Жамбо уут

19,000,000ш

19,000,000ш

550,000ш

30,000ш

glass-window-overlooking-green-garden.jpg

ЦОНХ, ХААЛГАНЫ ПРОФИЛИЙН ҮЙЛДВЭР

Хуванцар цонх, хаалганы профилийн загвар, орц найрлагыг салбартаа дэлхийд тэргүүлэгч "Exelliq" компанитай хамтран, Монголын эрс тэс уур амьсгалд тохируулан боловсруулсан Европ стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. 

ҮЙЛДВЭРИЙН ХҮЧИН ЧАДАЛ:

1,800-3,000тн/жил

construction-pvc-pipes-composition.jpg

ХУВАНЦАР ХООЛОЙН ҮЙЛДВЭР

Хүний эрүүл мэндэд хоргүй, дахин боловсруулах боломжтой, хэмжээсний өргөн сонголттой, Монголын эрс тэс уур амьсгалд тохирсон, өндөр чанарын хуванцар хоолой үйлдвэрлэнэ.

ҮЙЛДВЭРИЙН ХҮЧИН ЧАДАЛ:

34,000тн/жил

Plastic Texture

ШАХМАЛ ХУВАНЦАР БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛДВЭР

Монголд хамгийн өндөр хүчин чадал бүхий өндөр даралтаар шахагч (Injection Molding Machine) ашиглан өндөр чанартай хуванцар поддон үйлдвэрлэн нийлүүлж байна.

Цаашид геологийн өрөмдлөгийн дээжийн хайрцаг, хуванцар хоолойн холбох эд анги, профилийн нэмэлт эд анги зэргийг үйлдвэрлэн нийлүүлнэ.

Холбох эд анги

Хуванцар поддон

Керн

Plastic Pipe
Building Material
Plastic Pallet
Cold Cuts

КАТЕРИНГИЙН ҮЙЛДВЭР

“Монголын Алт” (МАК) ХХК-ийн үйлдвэр, уурхайн нийт ажилчдын хоол, хүнсний хэрэглээний бэлдцийг нийлүүлэх, Монгол Улсын зах зээлд борлуулах, Хүннү Эйр компанийн зорчигчийн катеринг үйлчилгээг хангах зорилго бүхий катерингийн үйлдвэр байгуулна.

ХҮЧИН ЧАДАЛ:

Ажилчдын хоолны бэлдэц: 6000 ажилтан/хоног

Хүннү Эйр ХХК катеринг: 200,000+

Ажлын байр: 100+ 

bottom of page