top of page
DSC09016 (1).jpg

"Энх-Мэнд" хөтөлбөр

Эх, хүүхэд, нярайн мэс заслын тусламж, үйлчилгээг сайжруулах зорилгоор Монгол орон даяар хэрэгжиж буй анхны төсөл

DSC09199.jpg

Хамрах хүрээ

“Энх-Мэнд” үндэсний хөтөлбөр нь Монгол Улсын 21 аймаг, 330 суманд хэрэгжих бөгөөд эх, нярай, хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, урьдчилан сэргийлэлт, оношилгоо, эмчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр орон нутгийн эрүүл мэндийн байгууллага, эмч, мэргэжилтнүүд, зорилтот бүлгийн иргэдийг хамруулна.

Хөтөлбөрийн үндсэн чиглэлүүд

3.jpg
DSC02035.jpg
Image (27) copy.jpg
DSC02286.jpg

Урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо

ЭХЭМҮТ болон холбогдох төрөлжсөн мэргэжлийн эмч, мэргэжилтнүүдийг сум, орон нутагт ажиллуулж, эх, нярай, хүүхдийн эрүүл мэндийн чиглэлээр нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо, зөвлөгөө, эмчилгээний тусламж үйлчилгээг иргэдэд ойртуулан, хүртээмжтэй хүргэнэ

Мэс заслын тусламж, үйлчилгээ

ЭХЭМҮТ-ийн эмч нарийн баг нь аймгийн нэгдсэн эмнэлэг болон шаардлагатай шатлалын эрүүл мэндийн байгууллагатай хамтран эх, нярай, хүүхдийн чиглэлийн төлөвлөгөөт болон зайлшгүй шаардлагатай мэс заслын тусламж, эмчилгээний үйлчилгээг зохион байгуулж, орон нутгийн иргэдийг цаг алдалгүй, чанартай тусламжид хамруулах нөхцөлийг бүрдүүлнэ.

Орон нутгийн эмч нарыг чадавхжуулах сургалт

Орон нутгийн эрүүл мэндийн төв, аймаг, сумын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулсан онол, дадлага хосолсон сургалт, ажлын байрны дадлага, мэргэжил арга зүйн зөвлөгөө, туршлага солилцоо, менторшип хэлбэрийн чадавхжуулах үйл ажиллагааг үе шаттай хэрэгжүүлнэ.

Чанар, стандартыг сайжруулах дэмжлэг

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал, стандартын хэрэгжилтийг сайжруулах зорилгоор шаардлагатай багаж, тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүн, техник технологийн дэмжлэг, хандив тусламжийг үе шаттайгаар үзүүлж, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааны чадавхыг бэхжүүлнэ.

"Энх-Мэнд" хөтөлбөрийн талаарх санал хүсэлтээ илгээгээрэй!

Санал хүсэлтээ илгээсэнд баярлалаа!

  • Facebook
  • X
  • Instagram
bottom of page