top of page
MAK Cement Factory workers

Үйлдвэрлэл эх орны хөгжлийг түүчээлнэ

​Бид дэлхийд тэргүүлэх техник технологи, арга туршлагыг Монголдоо нэвтрүүлэн импортыг орлох барилгын материал үйлдвэрлэж байна

НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСАГТ ОРУУЛЖ БУЙ
ХУВЬ НЭМЭР

1993 онд эрдэс түүхий эдийн хайгуул, олборлолт, экспортын чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн “Монголын Алт” (МАК) ХХК нь өнөөдөр геологи хайгуул, уул уурхай, барилгын материалын үйлдвэрлэл, эрчим хүч, агаарын тээвэр, аялал жуулчлал, хөдөө аж ахуй зэрэг 7 чиглэлд үйл ажиллагаа явуулж буй үндэсний тэргүүлэгч компани болон хөгжөөд байна.

МАК компани сүүлийн 30 гаруй жилийн турш Монгол Улсын шилдэг аж ахуйн нэгжээр тогтмол шалгарч байгаа бөгөөд 2025 онд Монгол улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 2 дугаарт, үндэсний хөрөнгө оруулалттай компаниудын 1 дүгээрт эрэмбэлэгдсэн.

 

Компани үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш улс, орон нутгийн төсөвт нийт ₮4.8 их наяд төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлж, 7,000 гаруй тогтвортой ажлын байр бий болгон, аж үйлдвэрийн салбарт ₮5.8 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийж Монгол Улсын эдийн засаг, аж үйлдвэрлэлийн хөгжилд тэргүүлэх хувь нэмэр оруулж байна.

№1

Монгол Улсын Үндэсний хөрөнгө оруулалттай компанийн жагсаалт

+30жил

Монгол Улсын шилдэг аж ахуйн нэгжээр тасралтгүй шалгарав

7000+

Ажлын байр

150+

Олон улсын компанийн түншлэл

1500+

Ханган нийлүүлэгч компани

№2

Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн жагсаалт

₮5.8их наяд

Аж үйлдвэрийн салбарын хөрөнгө оруулалт

₮4.8их наяд

Татвар, хураамж

₮50тэрбум

Нийгмийн хариуцлагын хөрөнгө оруулалт

20+

Барилгын материалын брэнд бүтээгдэхүүн

bottom of page