top of page
MAK history timeline

1993 - 2003

Геологи, хайгуул, уул уурхайг эхлүүлсэн 10 жил

Nyamtaishir Byambaa
1993

12-р сарын 14-нд “Монголын Алт” (МАК) ХХК үүсгэн байгуулагдав.

1994

Төв аймгийн Заамар сумын нутаг Их Галтын шороон ордод анхны алтны уурхай байгуулагдаж, олборлолтоо эхэллээ.

АНУ-ын “Caterpillar” компанитай 3.2 сая ам.долларын гэрээ байгуулж, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн дотроос Монголд анх удаа Caterpillar-ийн тоног төхөөрөмжийг ашиглаж эхлэв.

MAK Geology Research
1995

Бумбатын алтны үндсэн ордод үйл ажиллагаа явуулах “Бумбат” ХХК-ийг Канад улсын "MGR" компанитай хамтран байгуулав.

1997

Монгол Улсын алтны үндсэн ордыг ашиглах анхны үйлдвэр болох “Бумбат” үйлдвэр ашиглалтад оров.

1998

Монгол Улсын Засгийн Газар ТОП-100 аж ахуйн нэгжийг шалгаруулж эхэлсэн бөгөөд “Монголын Алт” (МАК) ХХК нь 1998 оноос хойш 25 жил тасралтгүй шилдэг аж ахуйн нэгжээр шалгараад байна.

MAK Mining equipment
1999

Дорноговь аймгийн Мандах сумын нутагт орших Цагаансуваргын зэс молибденийн ордод хайгуул хийх тусгай зөвшөөрөл авав.

2000

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Алагтолгойн нүүрсний ордод Элдэвийн нүүрсний уурхайг нээв

60040028.JPG
2002

Нарийн Сухайтын нүүрсний ордын тодорхой хэсэгт олборлолт, экспортын борлуулалт хийх зорилгоор Монгол-Хятадын хамтарсан “Чинхуа МАК-Нарийнсухайт” ХХК-ийг байгуулав.

59820011.JPG
2003

Элдэвийн нүүрсний уурхайгаас Замын-Үүд боомтоор Монгол Улсын анхны нүүрсний экспортыг хийв.

2003 - 2013

Уул уурхайг төрөлжүүлэн хөгжүүлсэн 10 жил

2004

Алтны үндсэн ордын Бумбат үйлдвэрт технологийн шинэчлэл хийж, хоногт 500 тн хүдэр боловсруулах CIP гидрометаллургын хэсгийг ашиглалтад өгөв.

2005

Цагаан Суваргын ордын зэсийн хүдрийг уулын баяжуулах “Эрдэнэт”үйлдвэрт хагас үйлдвэрийн туршилтад оруулан, баяжмал үйлдвэрлэх туршилт судалгааны ажлыг гүйцэтгэв.

MAK Erdenet uildver
2006

БНХАУ-ын Сэхэ боомтоос Нарийн Сухайтын уурхай хүртэлх 35 кВт, уурхайгаас Овоотын отряд, Өмнөговь аймгийн Гурвантэс сум хүртэлх 10/40 кВт-ын өндөр хүчдэлийн шугам барьж ашиглалтад оруулав.

2007

Элдэвийн нүүрсний уурхайд нүүрсний анхны хуурай баяжуулалтын FGX-12 төхөөрөмжийг ашиглалтад оруулав

MAK Naryn Sukhait coal mine
2008

“Монголын Алт” (МАК) ХХК Нарийнсухайтын уурхайгаас анх удаа нүүрс экспортлов.

MAK coal export
2010

Нарийнсухайтын уурхай 5.4 сая тонн нүүрс экспортолж, Монгол Улсын нүүрсний салбарын дээд амжилт тогтоож байв.

2011

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дахь Элдэвийн уурхайг түшиглэн Хагас коксын үйлдвэрийг ашиглалтад оруулав.

867C1157.JPG
2012

Нарийнсухайтын уурхай 3 дахь жилдээ дараалан нүүрсний экспортоор Монгол улсад тэргүүлэв.

Чойрын 220/110/35/6 кВ-ын дэд өртөөний өргөтгөл, Чойр-Хөх Цавын цементийн төсөл хүртэлх 60 км зайд 110 кВ-ын ЦДАШ, Цементийн үйлдвэрийн 110/10 кВ-ын дэд өртөөний барилгын ажлыг дуусгаж, Улсын комисст хүлээлгэн өгөв.

“Монголын Алт” (МАК) ХХК нь Данийн FLSmidth компаниас цементийн үйлдвэрийн техник, тоног төхөөрөмж худалдан авах гэрээ байгуулав

2013-2023

Аж үйлдвэрлэлийг хөгжүүлсэн

10 жил

MAK Euro Block Factory
2015

ХБНГУ-ын дэлхийд тэргүүлэгч HESS AAC Systems компанийн тоног төхөөрөмж бүхий Монголын анхны бүрэн автомат хийт бетоны үйлдвэрийг ашиглалтад оруулав. 

2017

Данийн FLSmidth компанийн техник, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, Монголын анхны бүрэн автомат робот лабораторитой, 1 сая тонны хүчин чадалтай хуурай аргын цементийн үйлдвэрийг ашиглалтад оруулж импортыг орлох МАК Евро Цемент бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж эхлэв.

MAK Euro Venti Factory
2019

Европын тэргүүлэх брэндүүдийн бүрэн болон хагас автомат тоног төхөөрөмж бүхий МАК Евро Виндоор цонх, хаалганы үйлдвэрийг ашиглалтад оруулав.

2022

“МАК Евро Венти” агааржуулалтын хоолойн үйлдвэрийг ашиглалтад оруулав.

1993-2023

Бүтээгч Монголын төлөө

bottom of page