top of page
MAK Solar Power Plants.jpg

ЭРЧИМ ХҮЧ

“Монголын Алт” (МАК) ХХК дэлхийд тэргүүлэгч БНХАУ-ын Huawei компанитай хамтран 100.3 МВт хүчин чадал бүхий нарны цахилгаан станц (НЦС), 284.5 МВт.ц багтаамжтай цэнэг хуримтлуурын төслийг үе шаттай хэрэгжүүлж байна. Төслийн эхний үе шатанд Төв аймгийн Сэргэлэн, Дундговь аймгийн Баянжаргалан, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт нийт 90МВт/ц багтаамжтай цэнэг хураагуур бүхий 40МВт хүчин чадалтай НЦС-ыг ашиглалтад оруулаад байна. Ингэснээр компанийн барилгын материалын үйлдвэрүүдийн эрчим хүчний хэрэглээний 40-60 хүртэлх хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангаж байна. Эдгээр 3 нарны цахилгаан станц ирэх 25 жилийн хугацаанд 1.53 тэрбум кВт/ц эрчим хүч үйлдвэрлэж, үйл ажиллагаанаас ялгарах хүлэмжийн хийн ялгаруулалтыг 1.48 сая тонноор бууруулах тооцоололтой.

Нарны цахилгаан станц

100.3МВт

Цэнэг хуримтлуур

284.5МВт.ц

Сэргээгдэх эрчим хүчний зорилт

40-90%

site 3.jpg

"Даланжаргалан" нарны цахилгаан станц

МАК Евро Цемент үйлдвэрийн нийт эрчим хүчний хэрэглээний 40 хүртэлх хувийг нарны эрчим хүчээр хангаж байна.​

site 4.jpg

"Хөөт" нарны цахилгаан станц

Барилга угсралтын ажил 2025 оны 2-р сард дууссан бөгөөд бие даасан холболт хийн Хөөтийн уурхайг эрчим хүчээр хангаж байна. ​

DJI_20241205141643_0109_D.JPG

"Сэргэлэн" нарны цахилгаан станц

МАК Евро Блок, МАК Евро Виндоор, МАК Евро Венти үйлдвэрийн нийт эрчим хүчний хэрэглээний 60%-ийг нарны эх үүсвэрээс хангаж байна. 

Дулааны цахилгаан станцын төслүүд

Нийт хүчин чадал

630МВт

Хөөт, Адуунчулуун, Нарийнсухайтын уурхайд нийт 630 МВт хүчин чадал бүхий цахилгаан станцын төслийг хэрэгжүүлж, бүс нутгийн эрчим хүчний найдвартай байдлыг сайжруулахад хувь нэмрээ оруулахаар зорьж байна.

MAK x Harbin.jpg

ХӨӨТ ЦАХИЛГААН СТАНЦ

2x150МВт

АДУУНЧУЛУУН ЦАХИЛГААН СТАНЦ

2x150МВт

НАРИЙНСУХАЙТ ЦАХИЛГААН СТАНЦ

2x15МВт

Цагаан Суваргын уурхай, зэсийн баяжуулах үйлдвэр, катодын зэсийн үйлдвэр, Даланжаргалан АҮЦ болон Хөөтийн АҮЦ-ын цаашдын эрчим хүчний хэрэглээг хангах, ойр орчмын сум, орон нутгийн цахилгаан хангамжийн найдвартай байдлыг нэмэгдүүлэх зорилгоор цахилгаан станцын төслийг үе шаттай хэрэгжүүлнэ.

Дорнод МАК уурхай, Аж үйлдвэрийн цогцолборын цаашдын эрчим хүчний хэрэглээг хангах, зүүн бүсийн найдвартай цахилгаан хангамжийг бүрдүүлэх, эрчим хүчний хараат байдлыг бууруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор дулааны цахилгаан станцын төслийг үе шаттай хэрэгжүүлнэ.

Нарийнсухайтын нүүрсний уурхай, нүүрс баяжуулах үйлдвэрүүд, Шивээхүрэн Терминал болон бусад уурхай, бүтээн байгуулалтуудын эрчим хүчний хэрэгцээг хангах, Өмнөговь, Баянхонгор аймгийн өмнөд хэсгийн уул уурхай, хэрэглэгчдийн цахилгаан хэрэглээ болон бүс нутгийн цахилгаан эрчим хүчний найдвартай байдлыг хангах, өндөр өртөгтэй импортын эрчим хүчний хараат байдлыг бууруулах зорилгоор цахилгаан станцын төслийг үе шаттай хэрэгжүүлнэ.

bottom of page