
"Даланжаргалан"
Аж үйлдвэрийн цогцолбор
"Даланжаргалан" аж үйлдвэрийн цогцолбор
Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт байрлах “МАК Евро Цемент” үйлдвэрийг түшиглэн файбер цементэн хавтан, гантиг болон инженерчилсэн чулуун хавтангийн үйлдвэр шинээр барьж, “Даланжаргалан” аж үйлдвэрийн цогцолборыг байгуулна. Ажиллах хүчнийг Дорноговь болон Говьсүмбэр аймгаас бүрдүүлэн, инженер техникийн ажилтнуудыг мэргэшүүлэн сургаж, орон сууц, цэцэрлэг, сургууль бүхий суурьшлын бүс байгуулахаар төлөвлөж байна.

ГАНТИГ БОЛОН ИНЖЕНЕРЧИЛСЭН
ЧУЛУУН ХАВТАНГИЙН ҮЙЛДВЭР
Монгол улсад түгээмэл тархацтай дотоодын түүхий эдээр Европ стандартын чулуун хавтан, плита үйлдвэрлэж, нэмүү өртөг шингэсэн импортыг орлох бүтээгдэхүүний нэр төрлийг нэмнэ.
-
Түүхий эд дахин боловсруулалт: 100%
-
Ус дахин боловсруулалт: 90%
-
Үйлдвэрлэлийн хүчин чадал: 800,000м2/жил

ФАЙБЕР ЦЕМЕНТЭН ХАВТАНГИЙН ҮЙЛДВЭР
Европ технологиор дотоодын түүхий эдийг ашиглан барилгын салбарт өргөн ашиглагдаж байгаа фасад, хана, дээврийн хавтанг үйлдвэрлэж, импортын хамаарлыг бууруулна.
-
Үйлдвэрлэлийн хаягдал дахин боловсруулах систем
-
Эрчим хүчний хэмнэлтийн ухаалаг систем
-
Үйлдвэрлэлийн хүчин чадал: 6,000,000 м2/жил