
МАК Евро Виндоор үйлдвэр
Төв аймгийн Сэргэлэн суманд байрлах МАК Евро Виндоор үйлдвэр нь Европын SCHÜCO, WEINIG, ELUMATEC, LISEC, FRATELLI PEZZA зэрэг дэлхийд танигдсан брэндийн бүрэн болон хагас автомат тоног төхөөрөмж, технологийг нэвтрүүлж, 2019 оноос хойш үйл ажиллагаа явуулж байна. Бид олон улсын стандартад нийцсэн хөнгөн цагаан, хуванцар (PVC), модон хаалга, цонх болон фасад, шилэн багцыг чанарын өндөр түвшинд үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байна.
Жилийн үйлдвэрлэлийн хүчин чадал
Бидний технологи
Нэгдсэн менежментийн тогтолцооны бодлого
(ISO 9001:2015, ISO 45001:2018, ISO 14001:2015)
Бид Евро стандартын түүхий эд материал, дэвшилтэт техник, технологи ашиглан “Эрчим хүчний хэмнэлттэй” бүтээгдэхүүнийг чанарын хяналттай, эрүүл, аюулгүй ажиллагааг хангасан нөхцөлд үйлдвэрлэн хуулийн болон сонирхогч талын шаардлагад нийцүүлж менежментийн тогтолцоогоо тасралтгүй сайжруулан ажиллана.

Чанарын менежментийн тогтолцоо

ХЭМАБ мен ежментийн тогтолцоо

Байгаль орчны менежментийн тогтолцоо
Стандартууд
МАК Евро Виндоор үйлдвэр нь бүтээгдэхүүний хувьд 15 төрлийн стандарт хангаж байгаагаас Европын нэг стандартыг Монгол улсад нэвтрүүлж, үндэсний болгон батлуулсан. Мөн үйл ажиллагаандаа олон улсын нэгдсэн менежментийн тогтолцооны ISO 9001:2016, ISO 14001:2016, ISO 45001:2018 стандартуудыг мөрдөн ажиллаж байна.
Бүтээгдэхүүний давуу талууд








