top of page

"Энх-Мэнд" хөтөлбөр Өмнөговь аймгийн Гурвантэс суманд хэрэгжлээ

  • 5 days ago
  • 2 min read

Updated: 5 minutes ago

Enkh Mend

Эх-хүүхэд-нярайн мэс заслын тусламж, үйлчилгээг сайжруулах зорилготой “Энх-Мэнд” хөтөлбөрийн ээлжит урьдчилан сэргийлэх үзлэг 5-р сарын 1-2-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Гурвантэс суманд зохион байгуулагдлаа. Энэ удаад нийт 393 хүүхэд, 76 жирэмсэн эх, эмэгтэйчүүдэд давхардсан тоогоор 1863 удаагийн үзлэг, оношилгоо хийж, шаардлагатай зөвлөгөө мэдээлэл өглөө.



Энэ удаагийн урьдчилан сэргийлэх үзлэгт Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн нарийн мэргэжлийн эмч нар ажилласан бөгөөд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын хүүхдүүдийг зүрх, бөөр-дотоод шүүрэл, чих хамар хоолой, мэдрэл, хоол боловсруулах болон өсвөрийн клиникийн үзлэгт хамруулсан юм.


Зүрх судасны эмчийн үзлэг: 302 хүүхэд

  • Тосгуур хоорондын таславчийн цоорхой: 1

  • Артерийн цорго битүүрээгүй: 5

  • Зүрхний хэм алдагдал: 2

  • 2 хавтаст хавхлагийн хөнгөн зэргийн өөрчлөлтэй – 20 хүүхдийн  5 хүүхдэд эмийн эмчилгээ бичиж, цаашид зүрхний эмчийн хяналтад орохыг зөвлөв.


Чих, хамар, хоолойн эмчийн үзлэг: 362 хүүхэд

  • Түгээмэл эмгэгүүд:

     • Хамар: 57

     • Хоолой: 87

     • Чих: 9

     • Төвөнх: 4

    Бусад:

     • Мэс заслын заалт: 11

     • II шатлал буюу аймгийн нэгдсэн эмнэлэгт илгээх: 6

     • Хяналт: 7

     • Сонсголын ноцтой эмгэг: 1


Бөөр-дотоод шүүрлийн эмчийн үзлэг: 318 хүүхэд

  • Таргалалт: 11 (үүнээс метаболик синдром – 4)

  • Нефроз хам шинж: 2 (шинээр оношлогдсон)

  • Бамбай булчирхайн дутагдлын сэжигтэй: 8 (дааврын шинжилгээ шаардлагатай

  • ЭХЭМҮТ-ийн хяналтад авах: 7 хүүхэд


Мэдрэлийн эмчийн үзлэг: 300 хүүхэд


Хоол боловсруулах эмгэг судлалын эмчийн үзлэг: 318 хүүхэд

  • Элэгний В вирусийн халдвар: 3

  • Дурангийн хяналт шаардлагатай: 1

  • Нарийвчилсан шинжилгээ (ирригография, колоноскопи) шаардлагатай: 2

  • ЭХЭМҮТ-ийн хяналтад авах: 6 хүүхэд


Өсвөрийн эмчийн үзлэг: 111 хүүхэд (эрэгтэй 38, эмэгтэй 73)

  • Зөвлөгөө: 111

  • Нөхөн үржихүйн сургалт: 50

  • Эмчилгээ эхлүүлсэн: 21

  • Мэс заслын заалттай: 1

  • Дахин хяналт шаардлагатай: 18



Эх барих, эмэгтэйчүүдийн үзлэг: 152

  • Хэт авиан: 76

  • Дотуур үзлэг: 48

  • Жирэмсний зөвлөгөө: 38


Орон нутгийн иргэд ЭХЭМҮТ-ийн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, зөвлөгөөг орон нутагтаа авах боломж бүрдсэнд талархалтай байгаагаа илэрхийлж байлаа.

 
 
bottom of page