top of page

"Энх-Мэнд- хөтөлбөр Дорноговь аймгийн Даланжаргалан суманд хэрэгжлээ

  • 5 hours ago
  • 1 min read

МАК компани ЭХЭМҮТ-тэй хамтран эх-хүүхэд-нярайн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах "Энх-Мэнд" үндэсний хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж эхлээд байна. Энэ хүрээнд 4-р сарын 16-18-ны өдрүүдэд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хамрууллаа.




Тус суманд эх барих, эмэгтэйчүүдийн үзлэг, хүүхдийн хэт авиан оношилгоо, мэдрэлийн эмчийн үзлэг, хүүхдийн хоол боловсруулах эмгэг гэсэн үндсэн дөрвөн чиглэлээр үзлэг хийсэн юм.

Нийт 101 эмэгтэйг эх барих, эмэгтэйчүүдийн эмчийн үзлэгт хамруулж, онош тодруулах зорилгоор 9 эмэгтэйг II болон III шатлалын эмнэлэг рүү илгээлээ. Мөн 470 гаруй хүүхдийг хэт авиан шинжилгээ, мэдрэл, хоол боловсруулах эмгэг судлалын эмчийн үзлэгт хамруулан 147 эмгэг илрүүлж, 28 хүүхдийг дараагийн шатлалын эмнэлэгт үзүүлэх зөвлөгөө өгч ажиллалаа.



 
 
bottom of page