top of page

Н.Цэлмүүн: МАК компани түүхий эд, үйлдвэрлэл, нийлүүлэлтээс эхлээд хэрэглэгчид хүрэх хүртэлх нэгдсэн сүлжээг цогцоор нь хөгжүүлнэ

5 hours ago
2 min read


МАК компани зөвхөн бүтээгдэхүүн үйлдвэрлэхгүй. Түүхий эд, үйлдвэрлэл, нийлүүлэлтээс эхлээд хэрэглэгчид хүрэх хүртэлх нэгдсэн сүлжээг цогцоор нь хөгжүүлнэ.

Өдгөө барилгын салбарын өрсөлдөх чадвар зөвхөн баригдсан байгууламжийн тоогоор хэмжигдэхээ больж, чанар, стандарт, нийлүүлэлтийн тогтвортой байдал, инженерийн шийдэл, эрчим хүчний хэмнэлт болон урт хугацааны ашиглалтын үнэ цэнээр тодорхойлогдох болсон.  МАК компани сүүлийн 20 жил барилгын материалын үйлдвэрлэлийн салбарт хөрөнгө оруулж, цемент, блок, бетон зуурмаг, шохой, цонх-хаалга болон төмөр хийц, агаар сэлгэлтийн систем зэрэг долоон үйлдвэрийг ашиглалтад оруулж, 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг дотооддоо тогтвортой үйлдвэрлэж байна. 

 

Гэхдээ бид зөвхөн үйлдвэр байгуулаагүй. Үүний зэрэгцээ логистик, агуулах, түгээлт, борлуулалтын суваг болон дижитал системд хөрөнгө оруулж, эрдэс түүхий эдээс үйлдвэрлэл, үйлдвэрлэлээс хэрэглэгч хүртэлх тогтвортой экосистемийг бүрдүүлж ирлээ. Харин одоо бид бүтээн байгуулалтын хэрэгцээг цогцоор нь хангах хөгжлийн дараагийн шатанд шилжиж байна.  


Монголын барилгын салбар хөгжлийн эхний 100 жилдээ улсаа барьж байгуулсан бол дараагийн 100 жилд иргэн бүрийнхээ амьдрах орчныг бүтээх ёстой. Үүнд МАК эрдэс түүхий эдээс орон сууц хүртэлх сүлжээг бий болгон хувь нэмрээ оруулах болно.

Өнөөдөр залуу гэр бүлүүдэд хамгийн шаардлагатай зүйл бол худалдан авах чадварт нийцсэн, эрчим хүчний хэмнэлттэй, чанартай, удаан эдэлгээтэй орон сууц юм. 

Тиймээс бид зөвхөн бүтээгдэхүүн үйлдвэрлэхгүй. Харин түүхий эд, үйлдвэрлэл, нийлүүлэлтээс эхлээд эцсийн хэрэглэгч хүртэлх үнэ цэнийн нэгдсэн сүлжээг чухалжилж байна. Энэ хүрээнд: 

·         Уян хатан дараа төлбөрийн нөхцөл, 

·         Нэгдсэн урамшууллын лояалти систем, 

·         Дижитал захиалга, нийлүүлэлтийн удирдлагын шийдлүүдийг үе шаттайгаар нэвтрүүлэх ажлаа эхлүүлээд байна. 

Энэ бол МАК-ийн барилгын материалын бизнес бүтээгдэхүүн төвтэй загвараас хэрэглэгч төвтэй бизнесийн загвар руу шилжиж, хэрэглэгчийн хэрэгцээ, төслийн үр ашиг, нийлүүлэлтийн найдвартай байдал, урт хугацааны үнэ цэнийг нэгтгэсэн цогц эко системийг бодитоор хөгжүүлэх стратегийн алхам юм. 

Монголын барилгын салбар 100 жилийнхээ хөгжлийн хүрээнд улсаа барьж байгуулсан бол дараагийн 100 жилд бид иргэн бүрийнхээ амьдрах орчныг бүтээх ёстой. МАК энэ үүрэгт өөрийн хувь нэмрийг эрдэс түүхий эдээс орон сууц хүртэлх сүлжээг бий болгон оролцох болно.  



 
 
bottom of page