top of page

МАК компани ажилтнуудынхаа сургалт, хөгжлийг дэмжин 12.5 тэрбум төгрөгийн урамшуулал олголоо

4 hours ago
1 min read
MAK workers

“Монголын Алт” (МАК) ХХК ажилтнуудынхаа сурч хөгжих боломж болон гэр бүл, хүүхдийн боловсрол, хөгжлийг дэмжих зорилгоор сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг 2024 оноос хэрэгжүүлж эхлээд байна.


Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш буюу 2024-2026 онд нийт 5,853 ажилтанд 12.5 тэрбум төгрөгийн дэмжлэг олгожээ.


MAK workers

Ингэснээр тухайн ажилтан өөрийн сурч хөгжих болон хүүхдийнхээ сургууль, цэцэрлэгийн төлбөрийн хэрэгцээнд энэхүү урамшууллыг ашиглах боломж бүрдэж байгаа юм. Сургалтын төлбөрийн дэмжлэгийг ажилтны нэг жилийн цалингийн 5 хувьтай тэнцэх хэмжээгээр тооцон, цалингийн нэмэгдэл болгон олгодог бөгөөд ажилтан хүүхэдтэй эсэхээс үл хамааран нэг жилээс дээш хугацаанд үндсэн ажилтнаар тогтвортой ажиллаж буй тохиолдолд олгох зохицуулалттай юм.


MAK workers

МАК компани нь ажилтнуудынхаа нийгмийн баталгааг бүрдүүлэх, ажлын бүтээмжийг үнэлэх зорилгоор дараах 5 төрлийн цалин, урамшууллыг олгож байна. Үүнд:


  • Жил бүр 20 сая төгрөг хүртэлх эрүүл мэндийн даатгалын нөхөн олговор;

  • 6 өдрийн цалинтай чөлөө;

  • Ажилтан болон ажил олгогчийн 2+2%-ийн тэтгэврийн хуримтлал;

  • Ажлын гүйцэтгэлийн урамшуулал (KPI)

  • Жилийн цалингийн 5%-тай тэнцэх сургалт, хөгжлийн дэмжлэг


MAK workers

 
 
bottom of page