МАК компанид ажилласнаар хүртэх 5 урамшуулал
- 5 days ago
- 1 min read

МАК компани ажлын таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх, ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах зорилгоор үндсэн ажилтан бүрдээ дараах урамшууллыг олгож байна.
Эрүүл мэндийн даатгал: Манай компанийн үндсэн ажилтан бүр жилийн ₮20 саяын нөхөн олговор бүхий эрүүл мэндийн даатгалд хамрагдаж байна. Даатгалтай холбоотой зардлыг 100% компани хариуцдаг бөгөөд ажилтнууд магадлан итгэмжлэгдсэн аль ч эмнэлгээр үйлчлүүлэхдээ даатгалаа ашиглах боломжтой.
Сургалтын төлбөрийн дэмжлэг: Жил бүрийн намар ажилтны жилийн цалингийн 5%-тай тэнцэх хэмжээний урамшуулал олгож байна. Энэ нь ажилтны болон тэдний хүүхдүүдийг сурч, хөгжих боломжоор хангах зорилготой юм.
Жилийн 6 удаагийн цалинтай чөлөө: Ажилтан бүр жилд 6 удаа цалинтай чөлөө авах боломжтой ба хэрэв биеэр эдлээгүй бол цалин хэлбэрээр олгох зохицуулалттай.
Тэтгэврийн хуримтлал: Компанийн ажилтнуудыг ирээдүйд үүсэж болзошгүй санхүүгийн эрсдэлээс хамгаалах зорилготой урамшуулал юм. Ажилтан өөрийн хүсэлтээр сар бүрийн цалингийнхаа 2%-ийг автоматаар хадгалах ба компанийн зүгээс мөн ижил дүнгээр ажилтны хадгаламжид мөнгө нэмдгээрээ онцлог юм.
Ажлын гүйцэтгэлийн урамшуулал: Жилд нэг удаа гүйцэтгэлийн үнэлгээний урамшуулал олгож байна. Ажилтнууд гүйцэтгэлээс хамааран жилийн цалингийн 20-35 хувийн урамшуулал авах боломжтой.
Нээлттэй зарлагдсан ажлын байр: https://zangia.mn/company/mak


