top of page

"МАК Тэтгэлэг-2026" хөтөлбөрийн бүртгэл явагдаж байна

  • 13 hours ago
  • 1 min read
MAK scholarship

🎓 Ирээдүйн эрчим хүчний салбарын чадварлаг инженерүүдийг дэмжих зорилготой “МАК Тэтгэлэг–2026” хөтөлбөрт ШУТИС-ийн Эрчим хүчний инженерчлэлийн сургуулийн шинээр элсэгч болон оюутнуудыг урьж байна.


⚡ Хамрагдах мэргэжлийн чиглэлүүд:

  • Дулааны цахилгаан станц

  • Дулаан процессын автоматжуулалт

  • Цахилгаан системийн автоматжуулалт

  • Цахилгаан систем

  • Цахилгаан хангамж

  • Сэргээгдэх эрчим хүч

  • Дээрх чиглэлийн БНХАУ-тай хамтарсан 2+2 хөтөлбөр


📌 Үндсэн шаардлага:

  • Сүүлийн хоёр улирлын голч дүн 3.0 болон түүнээс дээш байх

  • Шинээр элсэгч бол сургуульд тэнцсэн батламж, урилгатай байх

  • Бусад тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаагүй байх


📅 Анкет хүлээн авах сүүлийн хугацаа: 2026 оны 9-р сарын 10


MAK scholarship

Постер дээрх QR кодыг уншуулан анкеттай танилцах эсвэл бөглөсөн анкетаа training@mak.mn хаягаар илгээнэ үү.


📞 Лавлах утас: 7575-9707, дотуур дугаар 1331


Ирээдүйн мэргэжилдээ эзэн болж, хөгжлийн боломжоо МАК Тэтгэлэг–2026 хөтөлбөртэй хамт эхлүүлээрэй.


 
 
bottom of page