top of page

МАК компани үйл ажиллагаа явуулж буй сумдынхаа оюутан залууст зориулан тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

Sep 2
1 min read

Updated: Sep 3

MAK Scholarship

Манай компани үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн залуусыг сурч хөгжих боломжоор хангах, урам зориг өгөх, ирээдүйн чадварлаг ажиллах хүчийг бэлтгэхэд хувь нэмрээ оруулах үүднээс энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийг зарлаж байна.


📌 Тэтгэлэгт хамрагдах мэргэжлийн чиглэл:

- Дулаан хангамж

- Барилга, архитектур

- Ашигт малтмалын боловсруулалт

- Геологи, газрын тос

- Барилгын материал үйлдвэрлэл

- Уул уурхай олборлолт

- Механик, засвар


📌 Тавигдах шаардлага:

- МАК компанийн үйл ажиллагаа явуулж буй нөлөөллийн бүсийн иргэн байх

- Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллеж болон МСҮТ-ийн өдрийн ангид суралцдаг байх

- Шинэ элсэгч эсвэл одоо суралцаж буй оюутан байх

- Сонгосон мэргэжлээрээ тогтвортой суралцах хүсэл эрмэлзэлтэй байх

- Өөр тэтгэлэгт хамрагдаагүй байх


📅 Анкет хүлээн авах хугацаа: 9 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал

📧 И-мэйл хаяг: scholarship@mak.mn

📞 Лавлах утас: 7575-9707, дотуур дугаар 1331

 
 
bottom of page