МАК-ийн улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн татвар, хураамж ₮4.8 их наяд давлаа
- 53 minutes ago
- 2 min read
Монгол Улсын аж үйлдвэрийн салбарын суурь бүтцийг бэхжүүлэхэд стратегийн түвшинд оролцож ирсэн “Монголын Алт” (МАК) ХХК нь үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш буюу 1993–2025 оны хугацаанд улс, орон нутгийн төсөвт нийт ₮4.8 их наядын татвар, хураамж төвлөрүүлээд байна.
2026 оны байдлаар МАК групп уул уурхай, барилгын материалын үйлдвэрлэл, эрчим хүч, хөдөө аж ахуй, агаарын тээвэр, аялал жуулчлал зэрэг стратегийн 7 чиглэлд үйл ажиллагаа явуулж, 5,000 гаруй ажлын байр бий болгожээ.
Компанийн хувьд нийт 17 төрлийн татвар, хураамжийг тогтмол төлж байгаа бөгөөд үүнээс Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт (АМНАТ) ₮1.5 их наяд, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварт ₮2.2 их наяд төгрөг тус тус төвлөрүүлсэн нь уул уурхай болон үйлдвэрлэлийн салбар дахь бодит өгөөжийг илэрхийлж байна.

₮4.8 их наядын бодит жишиг: 400 гаруй иж бүрэн сургуультай дүйцэх хэмжээний хөрөнгө юм.
Төсөвт төвлөрүүлсэн татварын хэмжээг бодит бүтээн байгуулалттай харьцуулбал, цар хүрээ нь илүү тодорхой харагдана. Тухайлбал, МАК компани Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 960 хүүхдийн хүчин чадалтай, олон улсын стандартад нийцсэн ерөнхий боловсролын сургуулийг ₮11.2 тэрбумын хөрөнгө оруулалтаар барьж, ашиглалтад оруулсан.

Ижил өртгөөр тооцвол, компанийн улсын төсөвт төвлөрүүлсэн ₮4.8 их наяд нь 960 хүүхдийн багтаамжтай, 400 гаруй иж бүрэн сургууль барих хэмжээний санхүүгийн дүнтэй тэнцэж байгаа юм.
МАК-чууд үйлдвэрлэлээр дамжуулан эдийн засгийн өсөлтийг дэмжиж байна
МАК татвар төлөлтөөрөө төсвийн орлогыг нэмэгдүүлэхээс гадна, дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар эдийн засгийн бүтцийг төрөлжүүлэхэд бодит хувь нэмэр оруулж байна.
Барилгын материалын салбарт дэлхийн стандартад нийцсэн 7 үйлдвэр байгуулж, 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн зах зээлд тогтвортой нийлүүлж байна. Үүний үр дүнд:
Монгол Улсын цементийн зах зээлийн 40 гаруй хувийг,
Хөнгөн блокын зах зээлийн 70 гаруй хувийг дотоодоос хангаж байна.
MAK Building Materials брэндийн “МАК Евро Блок, МАК Евро Цемент, МАК Евро Виндоор, МАК Евро Венти, МАК Конкрит, МАК Шохойн, МАК Поддон” зэрэг нийт 7 үйлдвэр нь ашиглалтад орсноос хойш 520 гаруй сая ам.долларын импортыг орлох үйлдвэрлэл явуулж, гадагш чиглэх валютын урсгалыг хязгаарлан, ханган нийлүүлэлтийн тогтвортой байдлыг бэхжүүлжээ.
Мөн барилгын материал үйлдвэрлэлийн салбарт нийт 1500 гаруй ажлын байр бий болгосон бөгөөд МАК-ийн үйлдвэрүүдийг 100% Монгол инженер, техникийн ажилтан удирдан явуулж байна.
Дотоодын бизнес экосистемийг дэмжиж, орон нутгийн хөгжлийг тэлж байна
МАК групп дотоодын 1,200 гаруй аж ахуйн нэгжээс тогтмол худалдан авалт хийж, урт хугацааны хамтын ажиллагааны сүлжээг бүрдүүлсэн бол олон улсын 100 гаруй компанитай хамтран ажиллаж, дэлхийн тэргүүлэх технологи, менежментийн туршлагыг Монгол Улсад нутагшуулж байна.
Нийгмийн хариуцлагын бодлогын хүрээнд боловсрол, эрүүл мэндийг тэргүүлэх чиглэл болгон ₮30 гаруй тэрбумын хөрөнгө оруулалтаар 100 гаруй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн. Үүнд сургууль, цэцэрлэг, соёл спортын төв, дотуур байр, орон сууцны барилга байгууламжууд багтаж байна.
Мөн 130 гаруй км авто зам, 160 гаруй км цахилгаан дамжуулах агаарын шугамыг ашиглалтад оруулснаар төвийн эрчим хүчний сүлжээнд холбогдоогүй байсан Монгол улсын сүүлийн 5 сумыг (Өмнөговь аймгийн Гурвантэс, Ноён, Сэврэй, Дорноговь аймгийн Мандах, Хатанбулаг) тогтвортой цахилгаан хангамжтай болгож, бүс нутгийн хөгжлийн суурь нөхцөлийг бүрдүүлжээ.

МАК-ийн 30 гаруй жилийн үйл ажиллагаа нь зөвхөн уул уурхайгаас гадна, аж үйлдвэрийн цогц экосистемийг бүрдүүлж, импортыг орлох үйлдвэрлэл, ажлын байр, тогтвортой татвар төлөлт, орон нутгийн дэд бүтцийн хөгжил зэрэг олон түвшинд Монгол Улсын эдийн засагт бодитой нөлөө үзүүлж байгааг дээрх тоон үзүүлэлтүүд илэрхийлж байна.














