top of page

МАК Евро Цемент үйлдвэр 2025 онд 1 сая тонн цемент үйлдвэрлэлээ

Монгол Улсын цементийн зах зээлийн 40 гаруй хувийг дангаар бүрдүүлж буй МАК Евро Цементийн үйлдвэр 2025 онд үйлдвэрлэлийн бүрэн хүчин чадалдаа хүрч нийт 1 сая тонн цемент үйлдвэрлэлээ.   Ингэснээр хоёр жил дараалан 1 сая тоннын босгыг давсан үйлдвэрлэл явуулж байгаа бөгөөд ашиглалтад орсон цагаасаа хойш нийт 6 сая тонн цемент үйлдвэрлэн дотоодын зах зээлд тогтвортой нийлүүлсэн байна. 


ree

Өөрөөр хэлбэл, нийт 383.3 сая ам.долларын импортыг орлож, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэсэн байна.  Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт байрлах МАК Евро Цементийн үйлдвэр нь дэлхийд тэргүүлэгч Европын тоног, төхөөрөмж, арга туршлагын дагуу жилд 1 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд Монголын анхны бүрэн автомат робот лабораторитой, байгаль орчинд ээлтэй, хуурай аргын цементийн үйлдвэр гэдгээрээ онцлогтой.


ree

МАК Цементийн үйлдвэрийн үйл ажиллагааг хариуцдаг “МАК Цемент” ХХК нь 2017 оноос хойш буюу үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш нийт 197.3 тэрбум төгрөгийг татвар, хураамж хэлбэрээр улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн байна.  

Мөн тус компани 2021 оноос үндэсний шилдэг ААН-ээр тогтмол шалгарч байгаа бөгөөд 100 хувь Монгол инженер, техникийн ажилтан, мэргэжилтнээс бүрдсэн нийт 800 гаруй хүнийг ажлын байраар хангаж байгаа юм.  


ree

Түүнчлэн Европын 14 (EN), үндэсний 6 (MNS), Олон улсын 3 (ISO) стандартыг мөрдлөг болгон ажиллаж, Монгол улсад Европын 14 стандартыг нутагшуулан үндэсний стандарт болгон батлуулсан байна. 

МАК Евро цементийн үйлдвэр нь зөвхөн өргөн хэрэглээний цементээс гадна, хүнд болон хөнгөн даацын, тусгай зориулалтын, усанд тэсвэртэй, шүлтлэг орчинд тэсвэртэй зэрэг нийт 6 төрлийн цемент буюу бүх төрлийн дэд бүтэц, барилга байгууламжийн бүтээн байгуулалтад нийцэх цементийг Европ стандартын дагуу Монголдоо үйлдвэрлэж байна.  

 
 
bottom of page