top of page

МАК Евро Виндоор, МАК Евро Венти үйлдвэр Нэгдсэн менежментийн тогтолцоог давтан баталгаажуулж, гэрчилгээгээ гардан авлаа

38 minutes ago
1 min read

МАК компанийн харьяа цонх, хаалганы МАК Евро Виндоор болон агааржуулах хоолойн МАК Евро Венти үйлдвэр Нэгдсэн менежментийн тогтолцооны давтан баталгаажуулалтын аудитад хамрагдаж, гэрчилгээгээ гардан авлаа. Тодруулбал,



- ISO 9001:2015 - Чанарын менежментийн тогтолцоо

- ISO 14001:2015 - Байгаль орчны менежментийн тогтолцоо

- ISO 45001:2018 - Хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлын менежментийн тогтолцооны олон улсын стандартын гэрчилгээгээ тус тус гардан авлаа.


МАК компанийн барилгын материалын үйлдвэрүүд үйл ажиллагаандаа дэлхийд тэргүүлэх европ стандартыг нэвтрүүлснээрээ онцлог. Тухайлбал, МАК Евро Виндоор үйлдвэрийн бүтээгдэхүүн 15 төрлийн стандарт хангадаг төдийгүй Европын нэг стандартыг Монгол улсад нэвтрүүлж, үндэсний болгон батлуулсан юм.


Харин МАК Евро Венти үйлдвэр нь ган агааржуулалтын хоолойн бат бөх байдал, даралт авах чадвар, битүүмжлэл, дагалдах хэрэгслүүдэд тавигдах EN Европ стандартуудыг бүрэн хангасан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.



 
 
bottom of page