МАК Цемент ХХК барилгын салбарт анхлан ISO 50001:2018 стандартыг нэвтрүүллээ

Монголын чанарын менежментийн холбооноос зохион байгуулсан “Стандарт ба чанар 2026” арга хэмжээний үеэр “МАК Цемент” ХХК нь ISO 50001:2018 Эрчим хүчний менежментийн тогтолцооны стандартын гэрчилгээ гардан авч, барилгын салбартаа энэхүү стандартыг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлсэн анхдагч байгууллага боллоо.
Тус гэрчилгээг Америкийн Стандартчилал, Аккредитацийн Институт (IAS) болон Олон Улсын Итгэмжлэлийн Форумын (IAF) шаардлагыг хангасан Энэтхэг улсын TNV Global Limited байгууллагаас олгосон бөгөөд энэ нь компанийн эрчим хүчний менежмент олон улсын түвшний шаардлагыг хангаж буйг баталгаажуулах юм.

ISO 50001:2018 стандарт нь байгууллагын эрчим хүчний хэрэглээг оновчтой, зохистой байдлаар удирдах, үр ашгийг дээшлүүлэх, зардлыг бууруулахын зэрэгцээ байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгахад чиглэсэн олон улсын жишиг тогтолцоо юм. Энэхүү стандартыг нэвтрүүлснээр “МАК Цемент” ХХК эрчим хүчний менежментийн хувьд ААН-үүдэд үлгэр дуурайл болж, тогтвортой хөгжлийн чиглэлээр хэрэгжүүлж буй зорилтуудаа улам бодитой болгон бататгаж байна.
Мөн компанийн хувьд эрчим хүчний үр ашиг, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлээр сүүлийн жилүүдэд тууштай ажиллаж ирсэн бөгөөд энэхүү гэрчилгээ нь хэрэгжүүлсэн ажлуудын бодит үр дүнг илэрхийлсэн онцлох үйл явдал боллоо.

Тухайлбал, “МАК Цемент” ХХК-ийн цемент, шохойн үйлдвэрийн дэргэд байгуулсан нарны цахилгаан станц 2026 оны байдлаар 25.3 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн хэрэглэж, нэгдсэн эрчим хүчний системийн ачааллыг бууруулахад бодит хувь нэмэр оруулаад байна. Үүний зэрэгцээ 22.8 сая кг хүлэмжийн хийн ялгарлаас сэргийлж, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилтоо хэрэгжүүлж байна.
Ийнхүү эрчим хүчний хэмнэлт, үйлдвэрлэлийн үр ашиг, байгаль орчны тогтвортой байдлыг үйл ажиллагааныхаа салшгүй хэсэг болгож чадсан “МАК Цемент” ХХК-ийн энэхүү амжилт нь Монголын барилгын материалын үйлдвэрлэлийн салбарт шинэ жишиг тогтоолоо.


