top of page

МАК-ийн барилгын материалын үйлдвэрүүд хагас тэрбум орчим ам.долларын гадагш чиглэх валютын урсгалыг эх орондоо үлдээгээд байна

MAK Building Materials

“Монголын Алт” (МАК) ХХК нь дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, барилга, бүтээн байгуулалтын салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд барилгын материалын үйлдвэрлэлд тэргүүлэгч байр сууриа улам бэхжүүлж, дунд болон урт хугацааны хөгжлийн бодлогоо үе шаттай хэрэгжүүлж байна. 


Эдийн засгийн тогтвортой өсөлтийн нэг тулгуур нь дотоодын үйлдвэрлэл бөгөөд энэ ч утгаараа МАК нь барилгын материалын үйлдвэрлэлийн салбарт Монгол Улсад тэргүүлэгч компаниудын нэг болж, аж үйлдвэрийн хөгжлийг түргэсгэхэд манлайлан ажиллаж байна.  


MAK Building Materials

МАК-чууд бид өнөөдрийн байдлаар Европ стандартын цемент, блок, цонх, хаалга, агаар сэлгэлтийн хоолой, технологийн шохой, хуванцар поддон, мөн Японы аж үйлдвэрийн (JIS) стандартын дагуу үйлдвэрлэсэн бетон зуурмаг зэрэг нийт 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг MAK Building Materials нэгдсэн брэндийн дор үйлдвэрлэн дотоодын зах зээлд тогтвортой нийлүүлж байна. 


MAK Building Materials

Тэр дундаа, зах зээлийн 70 гаруй хувийг бүрдүүлж буй МАК Евро Блок, 40 гаруй хувийг бүрдүүлж буй МАК Евро Цемент үйлдвэрийн тухайд ашиглалтад орсон цагаасаа хойш нийт 520 орчим сая ам.долларын гадагш чиглэх валютын урсгалыг зогсоож, эх орондоо үлдээгээд байгаа юм.  


Цаашид үйлдвэрлэлийн цар хүрээг тэлэх зорилгоор МАК компани тээвэр, ложистикийн таатай нөхцөл, түүхий эдийн баталгаат нөөц, бизнесийн орчны давуу тал бүхий стратегийн хоёр байршилд ирээдүйд чиглэсэн томоохон аж үйлдвэрийн цогцолборууд байгуулахаар төлөвлөж байна. Эдгээр бүтээн байгуулалтын хүрээнд ган бүтээц, инженерчилсэн чулуун хавтан, файбер цементэн хавтан зэрэг өндөр нэмүү өртөг шингэсэн шинэ төрлийн барилгын материалын үйлдвэрүүдийг үе шаттайгаар байгуулах юм. 


MAK Building Materials

Төлөвлөсөн аж үйлдвэрийн цогцолборууд бүрэн ашиглалтад орсноор МАК нь барилгын материалын чиглэлээр нийт 17 үйлдвэртэй болж, 50 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалд хүрэх бөгөөд Монгол Улсын барилгын материалын үйлдвэрлэлийн салбарыг технологи, чанар, бүтээмжийн шинэ шатанд гаргахад бодитой хувь нэмэр оруулахаар зорьж байна. 

 
 
bottom of page