top of page

MAK Building Materials арга хэмжээний үеэр барилгын материалын ирээдүйн төслүүдээ танилцууллаа


MAKBM Event 2024

"Монголын Алт" (МАК) ХХК "MAK Building Materials" арга хэмжээг зохион байгуулан ирээдүйд хэрэгжүүлэх барилгын материал үйлдвэрлэлийн төслүүдээ танилцуулж, барилгын салбарын томоохон холбоод, эксперт, мэргэжилтнүүдийг нэг дор цуглуулан Монголын аж үйлдвэржилт, барилгын салбарын хөгжил, сорилт бэрхшээл болон гарц, шийдлийн талаар олон талт хэлэлцүүлэг өрнүүллээ.



Тухайлбал, нүүрсхүчлийн хийг бууруулах шийдэл бүхий ногоон цемент үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа ба бетон хийцийн үйлдвэр, 3D принтинг студи, инженерчилсэн чулуун хавтан, гипсэн хавтан, шил болон хуванцар бүтээгдэхүүний үйлдвэрүүдийг байгуулж барилгын материалын “Аж үйлдвэрийн парк” байгуулахаар зорьж байгаагаа танилцууллаа. Мөн суурин болон зөөврийн бетон зуурмагийн үйлдвэр, хуванцар поддон, си төмөр, дугариг агаар сэлгэлтийн хоолой болон цонх, хаалганы шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулж, барилгын материалын брэндүүд нь шинэ өнгө төрхтэй болж байгаагаа зарласан юм. 


MAKBM Event 2024

Түүнчлэн хэрэглэгчдэдээ улам ойртож, тээвэрлэлтийн асуудлыг шийдэх үүднээс Улаанбаатар хотод MAK East, MAK West, MAK Central гэсэн 3 борлуулалтын төв ажиллуулж байгаа бөгөөд цаашид Дархан, Цогтцэцийд шинэ борлуулалтын төв нээхээр ажиллаж байна.


Бид дотоодын эрдэс, түүхий эдээр баялаг бүтээх алсын хараатайгаар 2012 оноос барилгын материал үйлдвэрлэлийн төслөө хэрэгжүүлж эхэлсэн. Одоогийн байдлаар европ стандартын блок, цемент, цонх, хаалга, агаар сэлгэлтийн хоолой, хуванцар поддон, барилгын болон технологийн шохой мөн Япон стандартын бетон зуурмаг зэрэг 7 үйлдвэрийг ашиглалтад оруулж, импортыг орлох чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэн дотоодын зах зээлд нийлүүлж байна.


Барилгын материалын үйлдвэрлэл явуулж эхэлсэн цагаасаа хойш нийт 260 гаруй сая ам.долларын гадагш чиглэх валютын урсгалыг эх орондоо үлдээж, 1200 гаруй ажлын байр бий болгоод байна. Мөн цаашид үйл ажиллагаандаа олон улсын ESG стандартыг нэвтрүүлж, үйлдвэр, уурхайн бүх техникийг үе шаттайгаар цахилгаан хөдөлгүүрт шилжүүлж, эрчим хүчний хэрэглээгээ нар, салхи зэрэг сэргээгдэх эрчим хүчээр шийдэх бүтээн байгуулалтуудад хөрөнгө оруулж эхлээд байна.


MAKBM Event 2024

MAKBM арга хэмжээний үеэр танилцуулсан илтгэл, хэлэлцүүлгүүдийг энд дарж үзнэ үү,

bottom of page