top of page

МАК компани 108 оюутанд тэтгэлэг олголоо

9 minutes ago
1 min read

"Монголын Алт" (МАК) ХХК 2026-2027 оны хичээлийн жилд нийт 108 оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг олгохоор боллоо. Тодруулбал, эрчим хүчний ирээдүйн ажиллах хүчинг бэлтгэх, салбарын хөгжилд хувь нэмрээ оруулах үүднээс ШУТИС-ЭХИС-ийн 31 оюутанд тэтгэлэг олгож байна.


Мөн орон нутгийн хөгжлийг дэмжих, залуусыг сурч, хөгжих боломжоор хангах үүднээс үйл ажиллагаа явуулж буй бүс нутгийн 77 оюутанг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулж байна.

Оюутан залууст зөвхөн тэтгэлэг олгоод зогсохгүй цаашид суралцаж буй мэргэжлийнхээ чиглэлээр МАК компанид цалинтай дадлагажих, үргэлжлүүлэн ажиллах зэрэг олон боломж олгох юм.


 
 
bottom of page