top of page

Сэлэнгэ аймгийн Ерөө суманд "МАК Өдөрлөг" зохион байгууллаа

MAK day

МАК компани Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Т.Бямбаагийн нэрэмжит ЕБС-д 10-р сарын 18-ны өдөр "МАК Өдөрлөг"-ийг зохион байгууллаа. Энэ үеэр ахлах ангийн сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох зорилгоор МАК компанийн ажилтнууд дараах чиглэлийн мэргэжлүүдийг танилцуулан сургалт орсон юм. Үүнд:

  • Уул уурхай

  • Геологи хайгуул

  • Эрчим хүч

  • Нүүрс хими

  • Барилгын материал үйлдвэрлэл

  • Ашигт малтмалын баяжуулалт

  • Нисэх хүчин


Түүнчлэн МАК компанийн Хүний нөөц, сургалт хөгжлийн газрын зүгээс багш ажилтнуудад "Стресс менежмент", ахлах ангийн сурагчдад "Мэргэжил сонголт", эцэг эхчүүдэд "Хүүхдийн нас, сэтгэл зүйн онцлогт тохируулан харьцах нь" сэдвээр тус тус сургалт зохион байгууллаа.



Сонирхуулахад, МАК компани нийгмийн хариуцлагын хүрээнд 2022 онд 11.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар энэхүү 960 хүүхдийн багтаамжтай олон улсын стандарт бүхий сургуулийг тус суманд байгуулсан билээ. Энэхүү сургуулийг “Монголын Алт” (МАК) ХХК өөрийн үйлдвэрлэдэг барилгын материалиар байгуулсан юм. Барилга нь 4 давхар, 3112 м2 талбайтай, 30 гаруй анги танхим, лаборатори, номын сан, спорт ба урлаг заал, хооллох танхим, эмч, сэтгэл зүйчийн өрөө, хүүхдэд зориулсан ариун цэврийн өрөө, шүршүүр, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан цахилгаан шат болон биеийн тамирын талбай, гадна орчны тохижилт зэргийг багтаасан цогц бүтээн байгуулалт юм.

 
 
bottom of page