top of page

МАКBM: ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТТЭЙ АМИНЫ ОРОН СУУЦНЫ ШИЙДЛИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

МАК компани аж үйлдвэрийн салбарын хөгжлийн тулгамдсан асуудал, гарц шийдлийг хэлэлцэх MAKBM арга хэмжээг хоёр дахь жилдээ зохион байгууллаа. Энэ жил сэргээгдэх эрчим хүч, ногоон үйлдвэрлэлийн хөгжлийг түргэсгэхэд тулгарч буй сорилт, боломжуудыг онцлон хэлэлцсэн юм. Түүнчлэн барилгын материал үйлдвэрлэлийг цогцоор нь хөгжүүлэх “Аж үйлдвэрийн парк”, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны “MAK Евро Хаус” төслөө олон нийтэд танилцууллаа.



Манай улсад аж үйлдвэрийн салбараа хурдацтай хөгжүүлэх зайлшгүй шаардлага бий. Учир нь, нэгдүгээрт Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал уул уурхайн салбараас шууд хамааралтай. Хоёрдугаарт, үйлдвэрлэлээ хөгжүүлж чадаагүй тул импортын хараат байдал ихтэй. Тиймээс аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх алсын хараатайгаар үйл ажиллагаа явуулж МАК компани Төв аймгийн Сэргэлэн суманд “Аж үйлдвэрийн парк” байгуулахаар ажиллаж байна. Бид одоогийн байдлаар эх орондоо дэлхийд тэргүүлэх Европ стандартын 7 үйлдвэр байгуулж, дотоодын зах зээлд 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн нийлүүлж байгаа юм. Энэхүү аж үйлдвэрийн паркийн төслийн хүрээнд файбер цементэн хавтан, уут шуудай, цемент тээрэм, хуванцар бүтээгдэхүүний үйлдвэр байгуулах юм.

 

Үүгээр ч зогсохгүй, аж үйлдвэрийн салбарын хөгжилд эрчим хүчний хомсдол ихээхэн нөлөөлдөг тул өөрийн харьяа үйлдвэр, уурхайн эрчим хүчний хэрэглээг сэргээгдэх эрчим хүчээр шийдэхээр БНХАУ-ын Huawei Technologies компанитай хамтын ажиллагаа эхлүүлээд байна. Энэ хүрээнд Дорноговь аймгийн Даланжаргалан суманд байрлах МАК Цемент үйлдвэрийн нийт эрчим хүчний хэрэглээний 40 хүртэлх хувийг хангах 48МВт.цаг/19.2МВт-ын батарей хуримтлуур бүхий 19.7МВт хүчин чадалтай нарны цахилгаан станцыг байгуулаад байгаа юм.



Мөн МАК компани эх орондоо Европ стандартын дагуу үйлдвэрлэж буй барилгын материалуудаар барьсан дулаан алдагдалгүй, эрчим хүчний хэмнэлттэй “МАК Евро Хаус” амины орон сууцны төслөө танилцууллаа. Бидний үйлдвэрлэж буй блок, асгамал дулаалга, цонх, хаалга зэрэг бүтээгдэхүүн нь барилгын дулаан алдагдлыг бууруулах дэвшилтэт технологиор хийгдсэн тул манай орны эрс тэс уур амьсгалд нэн тохиромжтой юм.


Барилгын нийт зардлын 70-80 хувийг барилгын материал эзэлдэг. Иймд захиалч нарт МАК компанийн үйлдвэрлэдэг 10 төрлийн барилгын материал болон хамтрагч байгууллагуудын бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх юм. Нийт  дөрвөн төрлийн орон сууцны төсөл санал болгож байгаа бөгөөд эдгээр эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцаас захиалах иргэдэд Хаан, Хас, Голомт, Худалдаа хөгжлийн банкны хөнгөлөлттэй, ногоон зээлд хамрагдах боломжтой.  



 
 
bottom of page