top of page

МАК Евро Виндоор үйлдвэр "Барилга Экспо 2024"-ийн шилдэг үйлдвэрлэгчээр шалгарлаа


Barilga Expo 2024

MAK Euro Windoor цонх, хаалганы үйлдвэр “Барилга Экспо 2024” олон улсын үзэсгэлэн яармагийн “Шилдэг үйлдвэрлэгч”-ээр шалгарлаа. 17 дахь жилдээ зохион байгуулагдсан "Barilga Expo 2024" арга хэмжээнд "Монголын Алт" (МАК) ХХК МАК Building Materials брэнд нэрийн дор “Чанараар бүтээж, бодитоор хэмнэ” уриатайгаар оролцож, барилгын материалын үйлдвэрлэлд инновац, шинэ стандарт нэвтрүүлсэн 8 нэр төрлийн бүтээгдэхүүнээ танилцуулсан юм. Үүнд:


  • MAK Euro Block

  • MAK Euro Cement

  • MAK Euro Windoor

  • MAK Euro Venti

  • MAK Concrete

  • МАК Евро Солюшн

  • МАК хуванцар поддон

  • Си төмөр



МАК Building Materials нь өндөр чанартай, эдийн засгийн хэмнэлт бий болгож, бүтээмж нэмэгдүүлэх бүтээгдэхүүний нэр төрлөө цаашид нэмэгдүүлж, үйлдвэрлэлээ төрөлжүүлэх олон төслийг эхлүүлээд байгаагаа дуулгахад таатай байна.



Чанараар бүтээж, бодитоор хэмнэе!

bottom of page