МАК компанийн актлагдсан техникийн дуудлага худалдаа эхэллээ
- Ariunbold Batchuluun
- Aug 25
- 1 min read
Updated: Sep 1

МАК компанийн үйлдвэр, уурхайд ашиглагдаж байсан, актлагдсан төрөл бүрийн техник, автомашин, сэлбэг, эд ангиудыг дахин борлуулах зорилгоор үнэлгээ тогтоон дуудлага худалдаа зарлаж байна.
Иргэд болон албан байгууллагууд хүссэн бараандаа үнийн санал өгч, дуудлага худалдаанд оролцон худалдан авах бүрэн боломжтой. Худалдаа зөвхөн онлайнаар (вебсайтаар) явагдана.
✅ Дуудлага худалдаанд оролцох заавар:
auction.mak.mn вэбсайтад хувийн бүртгэл үүсгэнэ.
Худалдан авахыг хүссэн бараагаа сонгон, “санал өгөх” товчийг дарж үнийн санал оруулна.
Санал нь шалгарсан тохиолдолд танд автоматаар мэдэгдэх хуудас илгээгдэнэ.
Төлбөрөө шилжүүлснээр тухайн барааны эзэмшигч болох эрх танд шилжинэ.
⚠️ Зарим тоног төхөөрөмж нь зөвхөн сэлбэгийн зориулалттай, хямд үнэтэй бүтээгдэхүүн байхыг анхаарна уу.
⚠️ Дуудлага худалдаан дээр санал болгосон үнийг хэлэлцэхгүй бөгөөд 2025 оны 9-р сарын 5-ны өдөр хүртэл хамгийн өндөр үнийн саналыг шалгаруулж, гэрээ байгуулан баталгаажуулсны дараа барааны эрхийг шилжүүлнэ.
📅 Дуудлага худалдаа үргэлжлэх хугацаа: 2025.09.01 – 2025.09.05
🌐 Албан ёсны дуудлага худалдааны сайт: auction.mak.mn
☎️ Холбогдох утас: 7575-9707 (1725)
Танд амжилт хүсье!