"Ботгонд бонус" хөтөлбөр 13 дахь жилдээ хэрэгжиж байна
- oyungerelbo
- 2 days ago
- 1 min read
"Монголын Алт" (МАК) ХХК 13 дахь жилдээ хэрэгжүүлж буй “Ботгонд Бонус” хөтөлбөрийн урамшууллаа Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо болсон “Түмэн тэмээний баяр”-ын үеэр гардууллаа. Энэхүү хөтөлбөр говийн 3 аймгийн, 5 суманд хэрэгжиж байгаа бөгөөд энэ жил нийт
5331 ботгонд ₮218 саяын урамшуулал олголоо.
"Ботгонд бонус" хөтөлбөр нь говийн бүсийн экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, өв соёлыг хамгаалах, малчдын хөдөлмөрийг үнэлэн урамшуулах зорилготой юм. Өнгөрсөн хугацаанд хөтөлбөр хэрэгжиж буй Өмнөговь, Дорноговь, Дундговь аймгийн 5 сумын тэмээн сүргийн тоо толгой 2 дахин өссөн байна. Бид жил бүр 2 мянга орчим малчин өрхөд урамшуулал олгож байгаа бөгөөд нийт 1.4 тэрбум төгрөгийн урамшуулал олгоод байгаа юм.
Тодруулбал, “Ботгонд бонус” хөтөлбөр нь Өмнөговь аймгийн Гурвантэс, Дорноговь аймгийн Мандах, Даланжаргалан, Дундговь аймгийн Баянжаргалан, Дэлгэрхангай суманд хэрэгжиж байна. Эдгээр сумын мадчид 2026 онд нийт 5331 ботго тоолуулж, ₮218 саяын урамшуулал авч байгаа юм. Хөтөлбөр хэрэгжиж буй сумдын ботгоны тоо толгой сүүлийн 1 жилийн хугацаанд 25 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
МАК компани нь нийгмийн хариуцлагын хүрээнд боловсрол, эрүүл мэндийн салбар болон орон нутгийн хөгжлийг голчлон анхаардаг бөгөөд дэд бүтцийн төслийн хүрээнд 160 км цахилгаан дамжуулах агаарын шугам байгуулан, эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдоогүй байсан Гурвантэс, Ноён, Сэврэй, Мандах, Хатанбулаг зэрэг 5 сумыг тогтвортой цахилгаан, эрчим хүчээр хангаж байгаа юм.












