“MAK INTERNSHIP” цалинтай дадлагажих хөтөлбөрийн бүртгэл эхэллээ
- oyungerelbo
- 16 hours ago
- 1 min read
"Монголын Алт" (МАК) ХХК-аас 3 дахь жилдээ хэрэгжүүлж буй "MAK Internship" хөтөлбөрийн бүртгэл эхэллээ. Энэхүү хөтөлбөр нь их, дээд сургууль, политехникийн коллеж, мэргэжлийн боловсролын сургуульд суралцаж буй оюутан залуусын онолын мэдлэгийг практик дадлагатай хослуулах, ажлын туршлага олгож, ур чадвар эзэмшүүлэх зорилготой билээ.

Хөтөлбөр дараах хэлбэрээр зохион байгуулагдана. Үүнд:
· Үйлдвэрлэлийн дадлага: III, IV дамжааны оюутнууд
· Танилцах дадлага: I, II дамжааны оюутнууд
Үйлдвэрлэлийн дадлагын хугацаа: 2025.05.20 - 2025.08.25-ны хооронд
Тавигдах шаардлага
· Гадаад дотоодын их дээд сургууль, политехник коллеж болон мэргэжлийн боловсролын сургуульд суралцдаг байх
· Голч дүн 3.0 ба түүнээс дээш байх /4.0 хүртэлх томьёоллоор/
· Үйлдвэрлэлийн цалинтай дадлага хийх оюутан 45 хоногоос дээш хугацаанд хөтөлбөрт хамрагдах
Хөтөлбөрт хамрагдсанаар:
· Цалинтай дадлагажих /Үйлдвэрлэлийн буюу 45-аас дээш хоногийн дадлагад хамаарна/
· Ажлын байранд бэлтгэгдэх
· Төсөлт ажил гүйцэтгэх
· Туршлагатай инженер, мэргэжилтнүүдээс зөвлөгөө авах
· Туршлага хуримтлуулах
· “Future Makers” клубт гишүүнээр элсэх
Сонгон шалгаруулалтын үе шат:
1. Сонгон шалгаруулалт
· Анкетын шат
· Ярилцлагын шат
· Дүн танилцуулах
2. Хөтөлбөрийн чиглүүлэх сургалт зохион байгуулах
3. Дагалдасуралцах гэрээ, санамж бичиг байгуулах
Хөтөлбөрт бүртгүүлэх холбоос: https://forms.office.com/r/uE0Q49iGaW