top of page

Өмнөговь аймгийн Гурвантэс суманд 1500 айлын хотхон бүхий шинэ суурьшлын бүс байгуулна

  • 2 days ago
  • 1 min read

МАК компани Өмнөговь аймгийн Гурвантэс суманд шинэ суурьшлын бүс байгуулах ажлаа эхлүүлэн шав тавих ёслол үйлдлээ. Компанийн зүгээс бүс нутагт хөдөлмөр эрхэлж буй ажилтнуудыг гэр бүлийн хамтаар ая тухтай орчинд амьдруулах, ажиллах хүчний тогтвортой байдлыг хангах, орон нутгийн нийгэм эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилгоор энэхүү төслийг эхлүүлж байгаа юм.



Гурвантэс суманд хэрэгжих шинэ сууршилын бүс нь 1500 айлын орон сууцны хотхон, цэцэрлэг, спортын төв, нэгдсэн эмнэлэг, худалдаа үйлчилгээний төв, ногоон байгууламж, инеженрийн дэд бүтцийг цогцоор нь шийдсэн орчин үеийн жишиг суурьшлын бүс болох юм.


Шинэ суурьшлын бүс байгуулагдсанаар бүс нутгийн ажилтнуудын амьдрах орчин, гэр бүлийн тогтвортой байдал, нийгмийн баталгаа сайжрах нөхцөл бүрдэх юм. Мөн Гурвантэс сумын багш, эмч, төрийн албан хаагчдыг дэмжиж, үйлчилгээний хүртээмж, хөдөлмөр эрхлэлт, орон нутгийн бизнесийн эргэлтийг нэмэгдүүлснээр сумын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулах ач холбогдолтой гэж үзэж байна.



МАК компанийн хувьд Өмнөговь аймгийн Гурвантэс суманд 320 хүүхдийн сургууль, 120 хүүхдийн дотуур байр, хүүхэд, залуучуудын соёлын төв, төрийн албан хаагчдад зориулсан 12 айлын орон сууц зэргийг байгуулсан бөгөөд нийт 43.5 тэрбум төгрөгийн нийгмийн хариуцлагын төсөл хэрэгжүүлжээ.

Түүнчлэн МАК компани нь Өмнөговь аймгийн Гурвантэс, Ноён, Сэврэй сумдын иргэд, аж ахуйн нэгжүүдийг 24 цагийн тасралтгүй, найдвартай эрчим хүчээр хангах нөхцөлийг бүрдүүлж байгаа бөгөөд БНХАУ-аас авч буй эрчим хүчний төлбөрт нийт 3.6 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоод байгаа юм.

 
 
bottom of page