top of page

“Монголын Алт” (МАК) ХХК Хас Банк ХК-тай хамтран тэтгэврийн хуримтлалын хөтөлбөр хэрэгжүүлж байна  

Аж үйлдвэржилтийн салбарт манлайлан ажиллаж буй “Монголын Алт” (МАК) ХХК өнгөрсөн онд 30 жилийн ойгоо тохиолдуулан цалин, урамшууллын бодлогоо шинэчилж, энэ оноос эхлэн нийт ажилтнууддаа 6 төрлийн урамшуулал олгож эхэлсэн. Үүний нэг болох тэтгэврийн хуримтлалын хөтөлбөрийг Хас Банк ХК-тай хамтран  хэрэгжүүлж, нийт ажилтнуудынхаа 96 хувийг тэтгэврийн хуримтлалтай болголоо. 



Тэтгэврийн хуримтлал нь ажилтнуудыг тогтвортой, урт хугацааны хуримтлалтай болгож, ирээдүйд үүсэж болзошгүй санхүүгийн болон эрүүл мэндийн эрсдэлээс урьдчилан сэргийлж, томоохон худалдан авалт хийхэд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрээ бүрдүүлэх зэрэг боломжоор хангаж байгаа юм.  МАК компани нь 4000 гаруй ажилтантай бөгөөд компанийн зүгээс тэтгэврийн хуримтлал болон ажилтнуудын эрүүл мэндийн даатгал зэрэг урамшууллын хөтөлбөрүүдэд тогтвортой хөрөнгө оруулалт хийж байна.



bottom of page