top of page

"Монголын Алт" (МАК) ХХК цалин, урамшууллын шинэ бодлого хэрэгжүүлж эхэллээ

“Монголын Алт” (МАК) ХХК нь үүсгэн байгуулагдсан цагаасаа ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарал хандуулан ажиллаж ирсэн. Бид 2023 онд байгууллагынхаа 30 жилийн ойг тохиолдуулан 4000  орчим үндсэн ажилтныхаа цалинг 5-25 хүртэлх хувиар нэмсэн юм. Харин энэ оноос эхлэн нийт үндсэн ажилтнуудынхаа эрүүл мэнд, ирээдүйд хөрөнгө оруулалт хийн дараах урамшууллын шинэ бодлогыг хэрэгжүүлж эхлээд байна. Үүнд:  


  • Жилд 6 удаагийн цалинтай чөлөө: Бүх үндсэн ажилтнууд газар, нэгжийн шууд уирдлагын зөвшөөрлөөр жилд 6 удаа цалинтай чөлөө авах боломжтой.

  • Жилийн ₮10 сая хүртэлх буцаан олголт бүхий эрүүл мэндийн даатгал: Компани өөрийн хөрөнгөөр бүх үндсэн ажилтнуудаа жилийн 10 саяын үнэлгээ бүхий эрүүл мэндийн даатгалд хамруулж байгаа юм.

  • Тэтгэврийн хуримтлал: Сар бүр бодогдсон цалингийн 2%-ийг ажилтны зүгээс, түүнтэй тэнцэх дүнг компанийн зүгээс хуримтлуулж байна.

  • Хүүхдийн сургалтын төлбөрийн дэмжлэг: Ирээдүй хойч үеийнхээ төлөө жилд нэг удаа ажилтны нэг хүүхдэд бодогдсон цалингийн 5 хувьтай тэнцэх хэмжээгээр сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэх юм.



Түүнчлэн бид гурваас дээш жил ажиллаж буй ажилтнуудадаа “Удаан жилийн нэмэгдэл” олгож, компанийн хэмжээнд KPI урамшууллын системийг тогтмол хэрэгжүүлсээр ирсэн. Мөн 2023 оны байдлаар нийт 144 ажилтныхаа орон сууцны асуудлыг шийдвэрлээд байгаа юм.

bottom of page