top of page

МАК компани цахилгаан станцын зураг төсөл гүйцэтгүүлэх гэрээ байгууллаа

MAK x Harbin Partnership

"Монголын Алт" (МАК) ХХК БНХАУ-ын "Harbin Electric International" компанитай цахилгаан станцын зураг төсөл гүйцэтгүүлэх гэрээ байгууллаа.


Тодруулбал, Хөөт болон Адуунчулууны уурхайд 2х300 МВт буюу нийт 600 МВт хүчин чадал бүхий цахилгаан станц байгуулахаар төлөвлөөд байна. Эдгээр төслүүд нь зөвхөн МАК компанийн үйлдвэр, уурхайн эрчим хүчний хэрэгцээг хангаад зогсохгүй, тухайн бүс нутгийн цахилгаан хангамжийг нэмэгдүүлж, эрчим хүчний найдвартай байдлыг сайжруулах өндөр ач холбогдолтой юм.

 
 
bottom of page