МАК компани ТОП-100 аж ахуйн нэгжийн 3-рт эрэмбэлэгдлээ
- Ariunbold Batchuluun
- 1 day ago
- 1 min read
Updated: 11 hours ago

Аж үйлдвэрийн салбарт түүчээлж импортыг орлох 7 төрлийн барилгын материалын үйлдвэрлэл явуулж буй "Монголын Алт" МАК компани Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 2024 оны жагсаалтад нэг байр урагшилж, 3-рт эрэмбэлэгдлээ.
Уг жагсаалтад групп компанийн эрэмбээр 4-р байрт бичигдсэн байна. Монгол Улсын Засгийн газраас Үндэсний шилдэг компаниудыг 1998 оноос шалгаруулж эхэлсэн бөгөөд МАК-чууд бид Монгол Улсын шилдэг аж ахуйн нэгжээр сүүлийн 27 жил тасралтгүй шалгараад байна.
Улс, эх орныхоо нийгэм, эдийн засагт бодитой хувь нэмэр оруулж буй бүтээгч МАК-чууд та бүхэндээ, нийт харилцагч, хамтран ажиллагч түншүүддээ баяр хүргэж, талархал илэрхийлье! 🙌