top of page

Б.Нямтайшир: МАК компани Монгол Улсын эрчим хүчний импортын хараат байдлыг бууруулахад хувь нэмрээ оруулах төслүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлж байна

  • 3 days ago
  • 1 min read

Updated: 13 hours ago

"Монголын Алт" (МАК) ХХК импортын хараат байдлыг бууруулахад хувь нэмрээ оруулан ногоон үйлдвэрлэлийг эрчимжүүлэх зорилгоор эрчим хүчний төслүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Тухайлбал, 4 байршилд нийт 100МВт хүчин чадалтай, 284.5 МВт.ц хуримтлуур бүхий нарны цахилгаан станц байгуулаад байна. Ингэснээр манай компанийн барилгын материалын үйлдвэрүүд нийт эрчим хүчний хэрэглээнийхээ 40-60 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангаж байгаа юм.



Үүнээс гадна Дундговь аймгийн Баянжаргалан суманд орших Хөөтийн нүүрсний уурхайш түшиглэн 300 МВт хүчин чадалтай цахилгаан станц байгуулахаар шав тавих ёслол үйлдлээ. Энэхүү цахилгаан станцын үйлдвэрлэх нийт эрчим хүчний 38 хувиар Цагаан суварга төслийн хэрэглээг хангаж, үлдсэн 62 хувийг нь төвийн системд нийлүүлэх юм.

 
 
bottom of page