top of page

Шивээхүрэн боомтод байгуулж буй Чингэлэгт тээврийн терминалын ажлын явц 82%-тай байна

Шивээхүрэн боомтод байгуулж буй Чингэлэгт тээврийн терминалын ажлын явц 82%-тай байна Шивээхүрэн боомтод 17 га талбайд чингэлэг тээврийн терминал байгуулах ажил үргэлжилж байна. Бүтээн байгуулалт 82 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд шинэ терминал бүрэн ашиглалтад орсноор зөвхөн уг талбайгаас жилдээ 17 сая тонн нүүрс экспортлох боломжтой болно.

Shiveekhuren terminal

Тус ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Нарийнсухайтын бүлэг ордод үйл ажиллгаа явуулдаг "Монголын Алт" МАК ХХК тэргүүтэй найман компани гүйцэтгэж байгаа юм. Мөн Шивээхүрэн боомтод анх удаа жолоочгүй ухаалаг автомшинаар тээвэрлэлт хийх бүтээн байгуулалтын ажил эхэлсэн байна. Төлөвлөгдсөн ажлууд хэрэгжиж дууссанаар Шивээхүрэн боомтын нэвтрүүлэх хүчин чадал дөрөв дахин нэмэгдэж жилдээ 40 сая тонн нүүрс экпортлох боломж бүрдэнэ гэж тооцож байгаа. Монгол Улсын Засгийн газрын "Шинэ сэргэлтийн бодлого"-д АрцсуурьНарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн шинэ төмөр замын сүлжээ байгуулах, Шивээхүрэн боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх ачаа тээврийн терминал байгуулах төслүүд багтсан. Энэ ажил эхнээсээ хэрэгжиж орчин үеийн технологи бүхий ачаа тээврийн терминал Шивээхүрэн боомтод ашиглалтад ороход бэлэн боллоо. Мөн тус боомтод PCR шинжилгээний лаборатори, ариутгах байгууламж ашиглалтад оржээ.

bottom of page