top of page

"Ботгонд бонус" хөтөлбөрийн хүрээнд 2022 онд 80.2 сая төгрөгийн урамшуулал олголоо


“Монголын Алт” (МАК) ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд 2013 оноос хойш Өмнөговь, Дорноговь, Дундговь аймгуудад “Ботгонд бонус” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөрийн зорилго нь дэлхийд ховордсон хоёр бөхт Монгол тэмээний үүлдэр угсааг сайжруулах, тоо толгойг өсгөх, улмаар говийн экологийн тэнцвэрт байдлыг хадгалахад хувь нэмрээ оруулж, малчдын хөдөлмөрийг үнэлэх явдал юм.


“Ботгонд бонус” хөтөлбөрийн хүрээнд бойжсон ботго тус бүрд 20 мянган төгрөгийн урамшуулал олгож, малчдыг дэмждэг билээ. Энэ жил 4010 ботго бойжуулсан 3 аймгийн 5 сумын малчдад нийт 80.2 сая төгрөгийн урамшуулал олгосон юм. Үүнд:


- Дорноговь аймгийн Мандах сум - 39.1 сая төгрөг

- Дорноговь аймгийн Даланжаргалан сум - 3.1 сая төгрөг

- Өмнөговь аймгийн Гурвантэс сум - 19.6 сая төгрөг

- Дундговь аймгийн Дэлгэрхангай сум - 17.5 сая төгрөг

- Дундговь аймгийн Баянжаргалан сум - 660 мянган төгрөг


Хөтөлбөр анх хэрэгжиж эхлэх үед:


- Дорноговь аймгийн Мандах сум 3,000 гаруй тоо толгой тэмээ тоолуулж байсан бол 2022 онд нийт 1958 ботго бойжуулснаар 10,195 тоо толгой тэмээн сүрэгтэй болж, 1970-аад оноос хойш анх удаа "Түмэн тэмээний баяр" зохион байгуулсан юм. Харин Өмнөговь аймгийн Гурвантэс суманд анх 450 ботго бойжиж байсан бол 2022 оны байдлаар энэ тоо хоёр дахин нэмэгдэж 984 болж өсжээ.


“Ботгонд-Бонус” хөтөлбөр хэрэгжсэнээр тэмээн сүргийн тоо толгой тасралтгүй өссөн үзүүлэлтэй байгаа нь хөтөлбөрийн зорилго биеллээ олж буйн илрэл юм. Монгол улсын хэмжээнд 2022 оны мал тооллогын дүнгээр 470.4 мянган тэмээ тоологдсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад даруй 16.6 мянган тоо толгойгоор өссөн дүн болжээ.


コメント


bottom of page