top of page

МАК компани орон нутгийн иргэдийг давхардсан тоогоор 3500 удаагийн үзлэгт үнэ төлбөргүй хамрууллаа

Updated: 3 days ago

MAK Health Screening

"Монголын Алт" (МАК) ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдийг өнгөрсөн оноос эхлэн үнэ төлбөргүй эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хамруулж эхэлсэн билээ. Энэ жилийн үзлэгт Өмнөговь, Дорноговь, Дундговь аймгийн 5 сумын иргэд давхардсан тоогоор нийт 3,500 удаагийн 7 төрлийн үзлэгт бүрэн хамрагдсан байна. Үүнд:


  • Хэвлийн хөндийн эхо

  • Зүрхний цахилгаан бичлэг

  • Шүдний үзлэг, оношилгоо

  • Эрдсийн шинжилгээ

  • Ясны сийрэгжилт, цусан дахь сахарын хэмжээ

  • Уламжлалт эмчийн үзлэг

  • Гоо сайхан



Үзлэгт хамрагдсан иргэдийн 47.2% нь зүрхний хэм алдагдалтай, 60 орчим хувь нь цөсний чулуутай, 76% нь элэгний өөхлөлттэй, 42% нь бөөрний үрэвсэлтэй оношлогджээ. Үүнээс гадна, элэгний хавдрын 2, бөөрний хавдрын 1, зүрхний ховдлын томролын 12 тохиолдол, зүрхний шигдээс болох магадлалтай 12 тохиолдлыг тус тус илрүүлж, яаралтай нарийн мэргэжлийн эмнэлэгт хандах зөвлөгөө мэдээлэл өгсөн юм.


МАК компани эрүүл мэндийн салбарыг нийгмийн хариуцлагын тэргүүлэх чиглэлээрээ тодорхойлсон бөгөөд энэ төрлийн үзлэг, оношилгоог жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

 
 
bottom of page