Ургийн болон нярайн эрт үеийн оношилгооны "Tandem Mass Spectrometry" төхөөрөмжийг ЭХЭМҮТ-д хүлээлгэн өглөө
- Ariunbold Batchuluun
- 7 days ago
- 1 min read

"Монголын Алт" (МАК) ХХК-ийн Ерөнхийлөгч, НҮБ-ын Хүүхдийн сангийн элч Н.Цэлмүүний санаачилгаар Монгол улсад анх удаа ургийн болон нярайн эрт үеийн оношилгооны “Tandem Mass Spectrometry” төхөөрөмжийг нэвтрүүлж, ЭХЭМҮТ-д хүлээлгэн өглөө.
Уг төхөөрөмжийн тусламжтайгаар өмнө нь Монгол улсад оношлох боломжгүй байсан ургийн болон нярайн 30 гаруй төрлийн өвчнийг эрт үед нь оношилж, хүүхэд, багачуудад насан туршид нь нөлөөлж болох өвчин, эмгэгээс урьдчилан сэргийлэх, амь насыг нь авран хамгаалах боломж бүрдэж байгаа юм.
Энэхүү төхөөрөмжийг Монголд нэвтрүүлж, 21 аймгаас сорьц цуглуулан шинжлэх боломжийг бүрдүүлэхэд хандив өргөж, туслалцаа үзүүлсэн байгууллага, хамт олон, хувь хүн бүрт чин сэтгэлийн талархал илэрхийлье!