МАК компани Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн II-т эрэмбэлэгдлээ
- 17 minutes ago
- 1 min read
Уул уурхай, аж үйлдвэрийн салбарт манлайлан ажиллаж буй “Монголын Алт” (МАК) ХХК Монгол Улсын шилдэг 100 аж ахуйн нэгжийн 2025 оны жагсаалтад групп компанийн эрэмбээр хоёрдугаарт жагслаа.

1993 онд уул уурхайн хайгуул, олборлолтын чиглэлээр үйл ажиллагаагаа эхэлсэн МАК компани өдгөө уул уурхай, хүнд үйлдвэрлэл, геологи хайгуул, барилгын материалын үйлдвэрлэл, эрчим хүч, аялал жуулчлал, агаарын тээвэр, хөдөө аж ахуй гэсэн үндсэн долоон чиглэлд үйл ажиллагаа явуулж байна.
Манай компани өнгөрсөн 33 жилийн хугацаанд улс, орон нутгийн төсөвт ₮4.8 их наядын татвар, хураамж төлж, 5000 гаруй тогтвортой ажлын байр бий болгоод байна. Үүгээр ч зогсохгүй эх орны эрдэс түүхий эдийг олборлон боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн болгон дотоодын зах зээлд нийлүүлэх европ стандартын 7 барилгын материалын үйлдвэр байгуулан тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа юм.
МАК компани үйл ажиллагаа явуулж буй салбар бүрдээ дэлхийд тэргүүлэх стандартыг нэвтрүүлэн бүтээгдэхүүн үйлчилгээний чанарыг шинэ шатанд гаргасаар ирсэн билээ. Онцлон дурдахад, эрчим хүчний салбарын импортын хараат байдлыг бууруулах, найдвартай эх үүсвэрийн тоог нэмэгдүүлэхэд бодит хувь нэмрээ оруулах, ногоон үйлдвэрлэлийг эрчимжүүлэх үүднээс бие даан хэд хэдэн эрчим хүчний төслийг хэрэгжүүлж байна. Тухайлбал, МАК компани БНХАУ-ын Дэлхийд тэргүүлэгч Huawei компанитай хамтран 40 МВт-ын нарны цахилгаан станц, 90 МВт.ц-ын эрчим хүчний цэнэг хуримтлуурын төслийг амжилттай хэрэгжүүлж, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг бодитоор нэмэгдүүлж байгаа юм. Ингэснээр үйлдвэр, уурхайн нийт эрчим хүчний хэрэглээний 40–90 хувийг сэргээгдэх эх үүсвэрээр хангах боломжийг бүрдүүлээд байна.
МАК компани цаашид уул уурхайн бүтээгдэхүүнийг боловсруулах, дотоодын үйлдвэрлэлийг шинэ шатанд гаргахад манлайлан ажилласаар байх болно.
Бүтээгч Монголын Төлөө!








