"МАК ЕВРО БЛОК" ҮЙЛДВЭР 10 НАС ХҮРЛЭЭ
- oyungerelbo
- 3 days ago
- 1 min read
Монгол улсын барилгын материал үйлдвэрлэлийн салбарт Европ стандартыг анхлан нэвтрүүлсэн МАК Евро Блок үйлдвэрийн 10 жилийн ой тохиож байна. Манай үйлдвэр байгуулагдсан цагаасаа хойш бүтээгдэхүүний чанар, технологиороо салбартаа тэргүүлж, барилгын салбарт шинэ үеийг эхлүүлэн түүчээлсээр ирсэн билээ.

МАК компани эх орны эрдэс түүхий эдээр инновац шингэсэн барилгын материал үйлдвэрлэхээр 2010 оноос судалгаа, хөрөнгө оруулалт хийж 2015 онд анхны үйлдвэрээ ашиглалтад оруулсан нь МАК Евро Блок үйлдвэр юм. Ингэснээр бид Монгол Улсын барилгын материалын салбарын стандартыг шинэ түвшинд гаргах, импортын хараат байдлыг бууруулах, олон улсын шаардлага хангасан үе дамжин үлдэх бүтээн байгуулалт бий болгож, аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилгоо хэрэгжүүлж эхэлсэн билээ.
Тус үйлдвэр нь дэлхийд нэр хүндтэй ХБНГУ-ын Topwerk группын “HESS AAC Systems”-ийн тооног төхөөрөмжтэй, орчин үеийн компьютерын хяналт бүхий бүрэн автомат системтэй дэвшилтэт бүтээн байгуулалт юм. HESS AAC Systems-ийн тоног төхөөрөмжүүд нь үйлдвэрлэлийн үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хаягдал бага гаргах байгаль орчинд ээлтэй технологитой гэдгээрээ дэлхийд алдартай.
Манай үйлдвэр өдгөө хэрэглэгчдийн хүсэл, шаардлагад нийцсэн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын зах зээлийн 40 гаруй хувийг хангаж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд 1,878,720 м3 Евро блок үйлдвэрлэн зах зээлд нийлүүлсэн байна. Эх орны эрдэс түүхий эдийг боловсруулан, Монгол инженерүүдийн ур ухаанаар үйлдвэрлэл явуулснаар 113 сая ам.долларын гадагш чиглэх валютын урсгалыг хааж чадлаа. Энэ хэмжээний бүтээгдэхүүнээр 23 давхар 1 орцтой 1168 орон сууц, 960 хүүхдийн багтаамжтай 1694 ЕБС, 200 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай 4677 цэцэрлэг байгуулах боломжтой юм. Эх орондоо олон улсын стандартад нийцсэн барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд гар бие оролцож буй бүтээгч хамт олондоо, бидэнд итгэж хамтран ажилласан эрхэм харилцагч, хэрэглэгчдэдээ 10 жилийн ойн баярын ойн баярын мэнд хүргэе.
Бүтээгч Монголын Төлөө!
