Барилгын материалын импортын хараат байдлыг халж, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлж буй “Монголын Алт” (МАК) ХХК нь Германы “ISO Cert” тохирлын үнэлгээний газраас МАК Евроблок үйлдвэрийн үйл ажиллагаанд нэвтрүүлсэн олон улсын чанарын менежментийн тогтолцооны гэрчилгээгээ гардан авлаа. Тус үйлдвэр нь энэ оны нэгдүгээр сард олон улсын ISO 9001 Чанарын менежментийн тогтолцоо, ISO 45001 Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо, ISO 14001 Байгаль орчны менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүлсэн юм.
Дээрх гурван стандартын шаардлагыг хангаж буй эсэхийг Монголын тохирлын үнэлгээний байгууллага болох “Монсертф” ХХК баталгаажуулсан ба “Монсертф” ХХК-аар дамжуулан ХБНГУ-ын “ISO Cert” тохирлын үнэлгээний байгууллагын итгэмжлэл рүү стандартын гэрчилгээг шилжүүлж байна. Ингэснээр “Монголын Алт” (МАК) ХХК-ийн евро блокийн үйлдвэр Монгол Германы хосолсон ISO стандартын итгэмжлэлийн гэрчилгээтэй боллоо.
Ийнхүү импортыг орлон, гадагш урсах валютын урсгалыг зогсооход хувь нэмрээ оруулж буй “Монголын Алт” МАК ХХК-ийн евро стандартын блокийн үйлдвэр олон улсын менежментийн тогтолцооны стандартуудыг нэвтрүүлснээр олон улсын сайн туршлагуудаас хэрэгжүүлж, давуу талаа сайжруулан үйл ажиллагаагаа нэг шат ахиулах нөхцөлийг бүрдүүллээ.
コメント