МАК Цемент ХХК ISO45001:2018 стандартыг нэвтрүүлж байна
- Ariunbold Batchuluun
- Nov 15, 2022
- 1 min read
Updated: Sep 28, 2023
МАК Цемент ХХК Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн ISO45001:2018 стандартын эхний үе шатыг амжилттай нэвтрүүллээ.
Ийнхүү анхдагч баталгаажуулалтын аудитын 1-р үе шатыг амжилттай давснаар 2-р шатны аудитын шалгалтад хамрагдахад бэлэн боллоо. Энэхүү стандартын дагуу МАК Цемент ХХК нь ажилтнуудаа компанийн хамгийн үнэ цэнтэй баялаг бүтээгч гэж үзэж, эрүүл, аюулгүй ажлын байрыг бий болгох олон улсын стандартыг хэрэгжүүлэх юм.

Бид Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны стандартын шаардлагыг биелүүлэн, байнга сайжруулж, холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг компанийн бүхий л үйл ажиллагаандаа дагаж мөрдөн, ажилтнуудын оролцоог дэмжиж, хамтран зөвлөлдөж, аюул эрсдэлийг бууруулж, эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх замаар Монгол улсынхаа үйлдвэрлэлийг улам хөгжүүлэх болно.
