top of page

"МАК Цемент" ХХК хар сүүлт зээрийн цөм сүргийг хамгаалахад дэмжлэг үзүүлж байна

ree

“МАК Цемент” ХХК Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт орших Их нартын байгалийн нөөц газарт нутаглаж буй Хар сүүлт зээрийн цөм сүргийг хамгаалах үйл ажиллагаанд бодитой хувь нэмэр оруулж байна. Уг ажлыг Их нартын байгалийн нөөц газартай хамтран хэрэгжүүлж буй дүйцүүлэн хамгаалах төслийн хүрээнд гүйцэтгэж байгаа юм. Энэхүү төсөл нь Монгол Улсын улаан номд бүртгэгдсэн, ховордсон хөхтөн амьтдын тоо толгойг нэмэгдүүлэх, тэдний амьдрах орчныг хамгаалах зорилготой.



МАК компанийн хувьд байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний дагуу дүйцүүлэн хамгаалах ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлж, үйл ажиллагаа явуулж буй бүс нутгийнхаа ховордсон, зэрлэг ан амьтдыг хамгаалах арга хэмжээг салбартаа жишиг болгон тогтмол хэрэгжүүлж байна.

 
 
bottom of page