top of page

"МАК Евро Венти" агааржуулалтын хоолойн үйлдвэр нээлтээ хийлээ

“МАК Евро Венти” үйлдвэр нь Улаанбаатар хотоос 50 км зайд Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт орших “МАК Евро Виндоор” үйлдвэрийн өргөтгөлөөр баригдаж 2022 оны 5-р сард ашиглалтад орлоо. Энэхүү үйлдвэр нь Швейцар Улсын дэлхийд тэргүүлэгч “Spiro International”, ХБНГУ-ын “Schroder Group” компанийн хагас болон бүрэн автомат, ISO 9001:2015, ISO 14001:2015 чанарын сертификаттай тоног төхөөрөмжөөртоноглогдсон бөгөөд цайрдсан ган ороомгоос барилгын агааржуулалтын дөрвөлжин болон дугараг, спираль хоолой үйлдвэрлэн зах зээлд нийлүүлэх юм.

MAK Euro Venti Factory

Эхний ээлжинд жилд 111 мянган м2 хүчин чадал бүхий евро стандартын дөрвөлжин хоолой үйлдвэрлэх бөгөөд дараагийн шатанд дугараг, спираль хоолой үйлдвэрлэх хэсгээр өргөтгөл хийх юм.


Үйлдвэрлэлийн хүчин чадал:

  • I ээлж: Агааржуулалтын дөрвөлжин ган хоолой: 111,000 м2/жил

  • II ээлж: Агааржуулалтын дугараг, спираль ган хоолой: 40,000 м2/жил

MAK Euro Venti Factory inside

Дэвшилтэт Европ технологийн үйлдвэрийн давуу талууд:

  • Автомат тоног төхөөрөмж;

  • Эдэлгээний чанар удаан;

  • Хүнээс шалтгаалан гарах алдаа бага;

  • Үйлдвэрийн ажиллагаа найдвартай;

  • Хаягдал түүхий эд бага;

  • Ажлын бүтээмж өндөр;

  • Олон улсын ISO 9001:2015 чанарын сертификаттай;

  • Олон улсын ISO 14001:2015 байгаль орчны сертификаттай учир байгальд ээлтэй;

コメント


bottom of page