
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, АГААРЫН ТЭЭВЭР
Aялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн хүрээнд МАК компани “Аяан Залаат” төслөө ашиглалтад оруулаад байна. Таван одтой аялал жуулчлалын энэхүү цогцолбор Монголын аялал жуулчлалын салбар, тэр дундаа зочлох үйлчилгээний салбарт шинэ жишиг тогтоож буй. Цаашилбал, “Аяан Мэлхий хад” аялал жуулчлалын цогцолбор, мөн Түргэний аманд залуу гэр бүлд зориулсан цогцолбор барихаар судалгаа, зураг төслийн ажлыг гүйцэтгээд байна.

Байршил: УБ хот, Залаатын ам
Төслийн нийт талбай: 46,220м2
Барилгын хийц: Төмөр бетон араг бүтэц
Өрөөний тоо: 31 + (61 өргөтгөл)
Ажилчдын тоо: 150-200
УБ хотоос: 8км
Төслийн онцлог: 5 одтой өндөр зэрэглэлийн зочид буудлын үйлчилгээ
Гүйцэтгэгч: Швейцарь улсын Мабатекс групп
Үйлчилгээ: 5 төрлийн ресторан, кино театр, усан бассейн, спа, энтертайнмент төв, спорт цогцолбор, худалдаа үйлчилгээ
Аяан Залаат

"Түргэний Ам" цогцолбор
Түргэний амны 55 га талбайд ОУ-ын стандартад нийцсэн залуу гэр бүлд зориулсан, худалдан авах чадварт нийцсэн апартмент, хаус хосолсон цогц бүтээн байгуулалт барихаар төлөвлөж байна.
“Түргэний Ам” цогцолбор нь сургууль, цэцэрлэг, худалдааны төв, спорт цогцолбор, морин тойруулга бүхий эрүүл, тохилог орчныг бүрдүүлэх ногоон байгууламж бүхий бүтээн байгуулалт болно.

МАК Тауэр
Байршил: УБ хот, Махатма Ганди гудамж
Барилгын өндөр: 41 давхар (210 метр)
Үйлчилгээ: Худалдаа үйлчилгээ, бизнес төв, оффис, зочид буудал, ресторан, кино театр, спорт цогцолбор, 9 давхар авто зогсоол
Төслийн онцлог: Монголын хамгийн өндөр барилга
Гүйцэтгэл: Суурийн цутгалт хийгдсэн, гүн 40 метр

Аяан Мэлхий хад
Байршил: Налайх дүүрэг, Антын ам
Нийт талбай: 61,7 га
Өрөөний тоо: 101
УБ хотоос: 60 км
Гүйцэтгэгч: Швейцар улсын Мабетекс Групп
Үйлчилгээ: Кино театр, усан бассейн, спорт төв, ресторан, спа
Аялал жуулчлалын салбарт МАК 2011 онд анх хөл тавьж үндэсний агаарын тээврийн “Хүннү Эйр” компанийг байгуулж, орон нутгийн төдийгүй олон улсын чиглэлд нислэг үйлдэж байна. МАК компани аялал жуулчлалыг агаарын тээвэртэй хослуулан хөгжүүлэхээр зорьж байгаа бөгөөд энэ хүрээнд Баян-Өлгий, Хөвсгөл, Дорнод, Өмнөговь, Төв аймаг гэсэн таван бүсэд хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэхээр эрмэлзэж байна.

Нөмрөгийн дархан цаазат газар, Халхын голын дурсгалууд, Их бурхант чулуун бурхны цогцолборыг сурталчлан таниулах Таван Толгой аялал жуулчлалын цогцолбор
Дорнод аймаг
Алтайн уулс, Баян-Өлгий аймгийн үндэстэн, ястны амьдрал болон нүүдлийн соёлыг дотоодод төдийгүй дэлхий дахинаа сурталчлан таниулах Цэнгэг аялал жуулчлалын цогцолбор
Баян-Өлгий аймаг

Хөвсгөл нуур болон уулсын байгалийн үзэмж, цаатны ахуйг таниулах Цэнхэр ертөнц аялал жуулчлалын цогцолбор
Хөвсгөл аймаг
